Их хурлын дарга нар "Их хуралдай" клуб байгуулав | News.MN

Их хурлын дарга нар "Их хуралдай" клуб байгуулав

Их хурлын дарга нар "Их хуралдай" клуб байгуулав

Их хурлын дарга нар "Их хуралдай" клуб байгуулав

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ой саяхан тохиов. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар үе үеийн УИХ-ын дарга нарыг хүлээн авч уулзав. Уулзалтад Н.Багабанди, С.Төмөр-Очир, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, З.Энхболд, М.Энхболд нар оролцсон бол УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн хувьд хувийн ажилтай учраас уулзалтад оролцоогүй байна. Тэд энэ уулзалтын үеэр "Их хуралдай" гэх сүржин нэртэй клуб байгуулж, бүгд л клубээ дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Энэхүү клуб нь хууль тогтоох үйл ажиллагааг сайжруулах, парламентын тогтолцоог цаашид төлөвшүүлэх, судалгаа, шинжлэх ухаанд суурилсан мэтгэлцээний зарчмыг хэвшүүлэх, харилцан туршлага сургамжаа солилцох, тулгамдсан асуудлаа хамтран ярилцаж зөвшилцөх, парламентын гишүүдтэй хамтран уулзалт ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг чиглэлээр ажиллах сайн дурын механизм байх юм. “Их Хуралдай” клубийн гишүүд нь үе үеийн УИХ-ын дарга нар, Клубийн тэргүүн нь УИХ-ын даргын албыг хашиж буй хүн байх бөгөөд клубийн үйл ажиллагаанд ямар нэг санхүүжилт шаардагдахгүй, гишүүд нь цалин хөлс, урамшуулал авахгүйгээр ажиллах гэнэ.

Мэдээж УИХ-ын дарга үе үеийн дарга нараас туршлага, санал, зөвлөмж сонсоод ажил хэрэгтээ тусгаад явах нь зүйн хэрэг ч нэгэн цагт нам дотроо талцаж, хуваагдаж, тэмцэлдэж явсан М.Энхболд, Г.Занданшатар нар "нэгдэж" байгааг харах түүхэн үйл явц гэмээр. Нэгэн цагт нэгнийхээ эсрэг ажиллаж, албан тушаал эрх мэдлийг нь булааж явсан үе байхад гар барин хамтраад зогсох үе ч байх нь ёстой л улс төр юм даа хэмээн жиг жуг яриа Төрийн ордонд хөврөх болжээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-23 66.181.161.113

Монголчууд минь ээ. Бид өөрсдөө сонгоод дараа нь муулаад үзэн ядаад байх юмдаа золиг гэж.Эднийг эсэргүүцэх нэр хүндтэй удирдан зохион байгуулах хүн алга байна. Нэг үгээр хэлбэл эднээсээ дээрдэх хүн хэн байна алга л байна шүүдээ. Иймд сонгосон бол хүндэтгэж байя. Сонгогдсон хүмүүс ч хамжааргатай байя. Эд нийлээд ажиллая гэж байгаа бол сайн байна. Эд сайн муу бүхнийг мэдэж байгаа хүмүүс шүүдээ. Харж л байцгаая.

Avatar

Монгол улсын иргэн 2020-09-23 202.9.46.167

Монгол улсад хууль дүрэм, шударга ёс гэж байна уу. Төрд гарч идэж ууж, найрлаж цэнгэсэн хүмүүс л байх юмаа. Гэр хороололд ганц ч боловгудамж тохижуулахгүй байж хөдөө хээр, хэн хэзээ очих нь мэдэгдэхгүй баахан цогцолбор барьж дундаас нь мөнгө идэнэ. Одоо бас өөрсөндөө зориулж цэнгээний газар байгуулж байгаа юм байна. МАН-ы махан толгойтуудаас салах цаг одоо ирэх байгаа даа. Арай ч дээ ийм улс орон гэж хаа байдаг юм болоо. Төрийн тэргүүд нь юу ч хийж чадахгүй хятадын ганц сайдын өмнө мөлхөөд.

Avatar

bat 2020-09-23 192.82.65.182

ene olon novshnuudaas bi mongol ulsin toloo iim heregtei ajil hiisen geed helchih,haruulchih neg ch hun baihgui bolohoor uneheer gunigtai,manai udirdagch ogtsorohooroo shorond ordog.ed nar ch bas oroh l estoi humuus.getel shinzo abe-g yaponchuud uilaad udej ogch baina.ih yalgaatai baigaa biz.ta nar bol eh ornoosoo,ard tumneesee hulgai l ih hiisen,odoo shorond orohguin tuld bugdeeree/huvaah yum baihgui bolson/ negdej baigaa uhaantai.tsagtaa bie bienee hulhidaj yavsan nohoinuud ichihgui tevreldeed

Avatar

Зочин 2020-09-23 64.119.27.24

mongol iin shine medlegtei zaluu uye khogjuulnaaa.

Avatar

Саран 2020-09-23 192.82.66.218

Хэнд ч хэрэггүй хоолны савнууд

Avatar

Зочин 2020-09-23 202.179.21.226

Чи өөрөө хоосон толгой, хоолны сав гэдгээ хари уулж байна.

Avatar

Зочин 2020-09-23 202.179.21.226

Чи өөрөө хоосон толгой, хоолны сав гэдгээ ил тод харууллаа. Ийм лнөхөд бусдыг гутаан доромжилж, зарим нь захиалгаар бичдэгийг бүгд мэднэ.

Avatar

Зочин 2020-09-23 66.181.189.87

Урвагчид хулгайчид хүчиндэгчид авилгачид а л у у р чид дээрэмчид архичид танхайрагчид…. нийгмийн толгой дээр зайдалхад гол үүрэг гүйцэтгэсэн толгой хулгарууд шив дээ… Одоо бас болоогүй, хойч үеэ бэлдэж дасгалжуулж, элит хулгайч давхаргын сандал суудлыг бэхжүүлэх, өөрсдийн нүгэл хилэнцээ далдалчих, өөрсдөдөө гэгээн нэр алдар гавъяа шагнал наачих л санаа зорилготой бололтой

Avatar

Зочин 2020-09-23 202.126.88.216

Bid saihan amidarhad ene l dutaad baisan yum shuu dee. Kk

Avatar

ХУУЛЬЧ 2020-09-23 192.82.64.190

ӨӨР ХООРОНДОО ЧОНО ,ХОНЬ БОЛЖ ЯВСАН НӨХӨД ТЭГЭЭД ЯАЖ ИХ ХУРАЛДАЙДАДАГ ЮМ БОЛ ДОО ,,,,,

Avatar

Зочин 2020-09-23 202.179.21.226

Хорсон атаархсан, өөрөө юу ч хийж чадахгүй, зорилгогүй этгээдүүд л үе үеийн төр засгийн бодлого шийдвэрийг эсэргүүцэн, амжилт бүтээл гаргасан хүнийг гутаан доромжилж байдаг. Улс орны төлөө үнэхээр санаа зовж байгаа хүн бол зөв шүүмжилнэ, бусдыг муу муухай үгээр дайрч доромжлохгүй.

Avatar

Шиву 2020-09-23 202.9.46.76

Улсын Их хурлыг Төрийн их хуралдай болгох хэрэгтэй. Оросод Төрийн дум, Хятадад Төрийн зөвлөл, Америкад Төрийн департамент гэж байхад Монголд "төрийн" гэж яагаад болдоггүй юм? Манайд "төр" гэж нэг юм байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг энэ саармаг байдлаасаа гарах болоогүй юу. Монгол хүн "төрийн минь сүлд өршөө" гэж хэлдэг болохоос "Улсын их хурлын минь сүлд өршөө" гэж хэзээ хэлдэггүй л байхгүй юу.

Avatar

Зочин 2020-09-23 202.126.90.99

Хээ хэргийн эзэд оптоороо зогсож байна даа

Avatar

mgl 2020-09-23 202.179.11.230

Ungursun 30 jiliin aldaa onoog ta nar hiiltssen. Gehdee aldsan ni mash ih. Uls oron hariin bool bolohod tun oirhon baina. Tuuh martahgui.

Avatar

Зочин 2020-09-23 122.218.103.202

Ene humuusiig harahaar durgui hureed baih ym.

Avatar

Хамгийн мундаг нь Багабанди Ерөнхийлөгч. 2020-09-23 66.181.161.44

Нацагийн Багабанди гуай их сайхан хүн шүү. Даруу төлөв зарчимч бас их ухаантай мундаг улс төрийн зүтгэлтэн. Монголын хамгийн шилдэг Ерөнхийлөгч УИХ-ын дарга байсан.

Avatar

Урт шар дээлтэй хүн 2020-09-23 202.179.24.214

Багаа Монгол төрд шагнал өршөөл одон тэмдэгийн наймааг нэвтрүүлсэн гавьяатай.

Avatar

монгол хүн 2020-09-23 122.201.22.180

ЯАМАР ХЭРЭГТЭЙ ЮМ ДЭ. ЗҮЛГЭН ДЭЭР ГЭРЭЭ БАРИАД ЗҮГЭЭР Л НЭГ АМЬДАРААЧ ДЭ ! ЗҮЙ БУС АЖИЛЦГААСНЫ ЧИНЬ ДҮНД ЗҮДЭРСЭН ЗОВСОН НЬ ОЛОН БОЛСОН ДО… ОДОО БАС ЯАХ ГЭСЭН ЮМ БОЛ ?!

Avatar

Зочин 2020-09-23 124.158.126.14

"…" уушийн газар гэж байдаг билүү?

Avatar

Шоучин Монгол 2020-09-23 202.179.24.214

Одоо ерөнхийлөгчид,ерөнхий сайдууд,салбаруудын сайдууд,төрийн нарийнууд,элчингүүдийн гээд явна биз дээ.

Avatar

Зочин 2020-09-23 66.181.185.196

УИХ гэж Улсын Их Хулгайчид

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж