Их хурлын дарга нар "Их хуралдай" клуб байгуулав

Хуучирсан мэдээ: 2020.09.23-нд нийтлэгдсэн

Их хурлын дарга нар "Их хуралдай" клуб байгуулав

Их хурлын дарга нар "Их хуралдай" клуб байгуулав

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ой саяхан тохиов. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар үе үеийн УИХ-ын дарга нарыг хүлээн авч уулзав. Уулзалтад Н.Багабанди, С.Төмөр-Очир, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, З.Энхболд, М.Энхболд нар оролцсон бол УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн хувьд хувийн ажилтай учраас уулзалтад оролцоогүй байна. Тэд энэ уулзалтын үеэр "Их хуралдай" гэх сүржин нэртэй клуб байгуулж, бүгд л клубээ дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Энэхүү клуб нь хууль тогтоох үйл ажиллагааг сайжруулах, парламентын тогтолцоог цаашид төлөвшүүлэх, судалгаа, шинжлэх ухаанд суурилсан мэтгэлцээний зарчмыг хэвшүүлэх, харилцан туршлага сургамжаа солилцох, тулгамдсан асуудлаа хамтран ярилцаж зөвшилцөх, парламентын гишүүдтэй хамтран уулзалт ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг чиглэлээр ажиллах сайн дурын механизм байх юм. “Их Хуралдай” клубийн гишүүд нь үе үеийн УИХ-ын дарга нар, Клубийн тэргүүн нь УИХ-ын даргын албыг хашиж буй хүн байх бөгөөд клубийн үйл ажиллагаанд ямар нэг санхүүжилт шаардагдахгүй, гишүүд нь цалин хөлс, урамшуулал авахгүйгээр ажиллах гэнэ.

Мэдээж УИХ-ын дарга үе үеийн дарга нараас туршлага, санал, зөвлөмж сонсоод ажил хэрэгтээ тусгаад явах нь зүйн хэрэг ч нэгэн цагт нам дотроо талцаж, хуваагдаж, тэмцэлдэж явсан М.Энхболд, Г.Занданшатар нар "нэгдэж" байгааг харах түүхэн үйл явц гэмээр. Нэгэн цагт нэгнийхээ эсрэг ажиллаж, албан тушаал эрх мэдлийг нь булааж явсан үе байхад гар барин хамтраад зогсох үе ч байх нь ёстой л улс төр юм даа хэмээн жиг жуг яриа Төрийн ордонд хөврөх болжээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж