Фото: Jorge Silva / Reuters
Венесуэлийн Каракас хотын худалдааны төвүүд өдөрт дөрвөн цаг онгойх хуваарьт шилжжээ гэж BBC News мэдээлэв. Цахилгаан хэмнэх үүднээс ийм хуваарьт оржээ. Сайд нарын хэлснээр, ган гачгийн улмаас тус орны 18 усан цахилгаан станцуудын усны төвшин эрсдлийн доод хэмжээнд хүрсэн байна. Каракас хотын ихэнх дэлгүүрүүд хоёр ээлжтэй учир ажилтнуудынх нь хагас нь хэрэггүй болж болох юм.
Үүний зэрэгцээ, Венесуэлийн эрх баригчид ард түмэндээ хандан цахилгаан хэмнэхийг уриаллаа. Сүүлийн хэдэн жилд тус орон эдийн засгийн хямралаас салж чадахгүй байгаа билээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР