
“Монгол Ньюс” мэдээллийн төвд өнөөдөр болох хэвлэлийн хурлын талаарх мэдээллийг хүргэж байна. 11:00 цагаас “ITM-2010” аялал жуулчлалын үзэсгэлэнгийн талаар мэдээлэл хийнэ. 12:00 цагаас Монголын агаарын спортын холбооноос хэвлэлийн бага хурал зарлажээ. 13:00 цагаас дэлхийн 141 орон нэгдэн олгодог “Чингис хааны морьтон баатар” цол, одонг Их аварга Д.Давгадоржид олгох болжээ. Уг шагналыг Чингис хааны залгамлагч хунтайж П.Давааням болон Ромын эзэнт гүрний төлөөлөгчид гардуулах талаар Чингис хааны дэлхийн академиас мэдээлнэ. 14:00 цагаас Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос “Бидний мөнгө, бидний эрх” сэдэвт хэвлэлийн хурал болно. Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд 11:00 цагаас Эрүүл мэнд-биотехнологи, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Шинэ технологи, инноваци, Геологи эрдэс баялаг гэсэн таван салбарын асуудлаар Монгол Услын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Оюуны Чадамж-Хөгжлийн түлхүүр” Үндэсний технологийн форум болох талаар хэвлэлийн хурал зарлаж байна.
М.Дөл
Монгол хүн 2010-03-15 202.9.47.5
ПДавааням бол дэлхийд үнэлэгдсэн хүн одогийн улс төрчид түүний чигчийн хуруунд хүрэхгүй Монголчууд Чингис хааны алтан ургийн удмын хүнээ хаан болгодоггүй тэнэг байна Тэгсэн бол энэ хүн монгол байтугай дэлхийг шуугиулж монголийг үндэсний бахархалтай хүчирхэг хөгжилтэй орон болгох байлаа Гэтэл гадаад сэтгэлгээ гадны улс төрчидөд зусардана тиймдээ өөдөлдөггүй биз
Зочин 2010-03-15 202.70.39.254
mongolchuudiin zow amidral mongolchuudiin zow seheereeliig yrij yawaa hun shuu davaanyamgui bol bi l lav demjidegee yr ni hun chin 3 han ugendee tanigddag shdee
эрка 2010-03-15 182.160.28.65
Чингис хааны дэлхийн академиас хийсэн мэдээлэлийг сонслоо Яахав жинхэнэ монгол хүнд хэрэгтэй мэдээлэл өгөв Би л лав зав гарвал тэр хүний мэдээлэлийг байнга бүх сувгаар үздэг