Макрон: Ираны эсрэг АНУ-ын хоригтой Европ эвсэхгүй | News.MN

Макрон: Ираны эсрэг АНУ-ын хоригтой Европ эвсэхгүй

Макрон: Ираны эсрэг АНУ-ын хоригтой Европ эвсэхгүй

Макрон: Ираны эсрэг АНУ-ын хоригтой Европ эвсэхгүй

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Мягмар гаригт (2020.9.22) АНУ-аас Ираны эсрэг бүх хоригийг сэргээсэнтэй эвлэрэхгүй хэмээн мэдэгджээ. Тэрбээр Парис хотноо болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралд илгээсэн бичлэгтээ Дональд Трампыг хурцаар шүүмжилжээ. Эммануэл Макрон хэлэхдээ Дональд Трампын “их хүчээр шахалт” үзүүлэх бодлого нь бүс нутаг дахь Ираны хөндлөнгийн оролцоо, амбицыг хумьж, Тегераныг цөмийн зэвсгээс нь татгалзуулж ч чадаагүй хэмээн мэдэгджээ.

Хүчирхэг гүрнүүдээс Ирантай зөвшилцөн байгуулсан Тегераны цөмийн хөтөлбөрийн гэрээнээс АНУ дангаар гарч, тус улсын эсрэг бүх хоригийг сэргээсэн нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, түүний хамтарсан шийдвэрийг дорд үзэж, Ойрхи-Дорнодын зөрчлийг өдөөсөн үйлдэл гэж шүүмжилжээ.

АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обамагийн оролцоотой байгуулагдсан Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээнээс 2018 онд одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп гарч, Тегераны эсрэг эдийн засгийн хоригоо сэргээсэн юм. Түүнчлэн Аюулгүйн зөвлөлөөс Ираны цөмийн үйл ажиллагааг хумихын тулд тавьсан байсан бүх хоригийг АНУ сэргээж буйг зарласан нь маргаан дагуулж байна.

Эммануэл Макроны хэлснээр Франц улстай хамт Их Британи, Герман зэрэг Европын холбоотнууд нь Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг бүрэн хэрэгжүүлж, сахих болно гэдгийг мэдэгджээ.

Эх сурвалж: Agence France-Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

сонирхогч 2020-09-23 103.212.119.64

Ih haramsaltai baina laliin shashint uls tsumiin zevsegeer huutseldej
baigaa n yamar ayultaig france uls medmeer l yum,

Avatar

zochin 2020-09-23 66.181.161.67

Great France.

Avatar

иргэн 2020-09-23 202.126.89.20

Ёвроп тэнэг биш л дээ янкууд ч нүүрээ нуухаа байжээ удахгүй зах зээл нь нурж мэдэх л юм

Avatar

Зочин 2020-09-23 64.119.20.238

Францын чацга шиг гадаад бодлого

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж