Титан ба өнгөт чулуу мөнхийн бүтээлийг гаргадаг

Хуучирсан мэдээ: 2016.02.09-нд нийтлэгдсэн

Титан ба өнгөт чулуу мөнхийн бүтээлийг гаргадаг

Fleurs d’Opales, Chopard цуглуулгын хоёрдугаар хэсгээс

-Хар өнгийн эрдэнийн гэрэлт чимид өөрийн бүх өнгөөрөө харагдана-

Харц салгах аргагүй

 

Гоёл чимэглэлийн титан ба өнгөт чулуунуудын холбоо нь хамгийн үлгэрийн гэмээр гоёлыг бүтээлцдэг юм. Ямар ч сонгомолгүйгээр, алт болон очир эрдэнийн шигтгээ нь ээлжит гоёл чимгийн урлагийн мөнхийн бүтээлийг гаргаж өгнө.

Chopard ордны уран дархнууд энэ аргыг хоёр дахь жилдээ хэрэглэн том хэмжээний австралийн хар өнгийн эрдэнийн гэрэлт чимид чулууг тойрсон баримал цэцэгсийг бүтээж байна. Өнгөрсөн зун бид тэдний Fleurs d’Opales гэх цуглуулгын  шигтгээт бөгжнүүдийг үзэн биширч байлаа. Шинэ улиралд Каролина Шойфелегийн ордны  үнэт эдлэлийн мастерууд  гурван ховорхон цэцгийг “ургуулжээ”.

Энэ удаа бөөрөнхийлэн өнгөлсөн эрдэнийн гэрэлт чимид чулуун гэгээлэг кабошонтой (чулууг бөөрөнхийлэн өнгөлөх техник) титанан хризантема-шиваант удвал бөгж маш ганган харагдлаа. Үлдсэн хоёр цэцэг нь халуун орны ургамал мэт маш олон өнгийн зохицолтой.  Тэдний  дэлбээг  анар, шпинель, индраанил чулуунуудын олон өнгийг оруулан шигтгэж бүтээв. Энэ их өнгийн хольцыг гэрэлт чимид чулуун том шигтгээ нэгтгэсэн нь алмайруулмаар.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж