Хятад сүүлийн хорин жилийн дотор анх удаагаа эдийн засгийн өсөлтийнхөө ерөнхий баримжааг тогтоож өгөв. Бээжингийн үзсэнээр 2016 онд эдийн засгийн өсөлт нь 6,5-7 хувьтай байх гэнэ. Өнгөрсөн жилийн дүгнэлт нь 7 хувьь орчим гэсэн заалттай байсан.
Макро эдийн засгийн үзүүлэлтүүд
Үндэсний хөгжил ба шинэчлэлийн комиссын тэргүүн Сюй Шаоши мэдэгдэхдээ эдийн засагт нь нэгдүгээр улиралд даралт “харьцангуй өндөр” байгаа ч Хятад тавьсан зорилготоо хүрэх боломжтой гэсэн байна.
Хохиролтой “зомби-компаниудтай” компаниудтай тэмцэхийн тулд тус орон аж үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадлыг хязгаарлах арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байна.
Сүүлчийн удаа дээд удирдлага нь наймдугаар таван жилийг 1995 онд дуусгахдаа ерөнхий баримжааг гаргаж байлаа. Тэр үед Хятадын эдийн засаг 8-9 хувиар өснө гэж төлөвлөсөн байв.
Даяарчлалын хөрөнгө оруулагч нарт нэмэлт итгэл гаргах шинэ зорилго нь өмнөх онуудынхаас нэг сарын өмнө гарч ирсэн байна. Хятадын төв банк мөн л гадаадын хөрөнгийн гадагшлах урсгалд тогтоосон хязгаарлалтаа сулруулахаар шийджээ.
Эдийн засагчид яг нарийн заалт нь ашиггүй бөгөөд харин баримжаалсан хэлбэр нь эдин засгийг дэмжих, нэмэлт маневр хийх боломжийг өгнө гэж үзлээ.
Засаг нь шинэ зорилтоо энгийн биш цагаар тавьж байна. Эдийн засаг нь сүүлийн 25 жилд хамгийн удаанаар өсч, хувьцааны зах зээлд нь “баавгайн” цаг хоёр дахь жилдээ үргэлжилж, гадагшлах хөрөнгийн хэмжээ нь нэг их наяд ам.доллар болоод байна. Үүний зэрэгцээ валютын нөөц нь 513 тэрбумаар дундарчээ. Нөөцийн хэмжээ нь 1992 оноос хойш анх удаагаа ингэж буурлаа.
Гадаадын хөрөнгө оруулагчдын мөнгө татахад нь байгаа хязгаарлалтаа Төв банк нь зөөллөх гэнэ. Мөнгө хувьцаа болон үнэт цаасанд оруулж байсан гадаадын хөрөнгө оруулагч нарыг ангилан хувиарлахад өөрчлөлтийг оруулах юм.
Хятадын ДНБ-ний хэмжээний харьцангуй өөрчлөлт ба өсөлтийн хурд
Сануулахад, өнгөрсөн онд Хятадын эдийн засгийн өсөлт 6,9 хувь хүртэл удааширсан юм. Тэр нь сүүлийн 25 жилийн хамгийн бага хэмжээ бөгөөд энэ онд эдийн засаг нь 6,5 хувиар өсөх магадлал нэмэгджээ.
Си Жиньпиний хэлснээр, 2020 он гэхэд өсөлтийг хоёр дахин нэмэхийн тулд ойрын таван жилд эдийн засгийн өсөлт нь 6,5 хувьтай байх юм. Ийм учраас багцаалсан заалт нь зах зээлийн хүлээлтийн хүрээнд байгаа юм. Гэхдээ үзүүлэлт нь төвшний хэлбэлзлэлийн доод хэсэгт байх болов уу.
Комиссийн даргын хэлсний дагуу, засгийн газар нь ажилгүйдлийг хязгаарлан буулгах бөгөөд нийгмийн ямар нэгэн дургүйцлийг төрүүлэхгүй байж чадах ажээ. Ажилгүйдлийг үүсгээд байгаа үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадлыг хязгаарлах үүднээс металл хайлуулах үйлдвэр гэхэд 400 мянган ажлын байрыг цомхотгох төлөвлөгөөтэй нь өнгөрсөн сард тодорхой болсон юм.
Гэхдээ олноор халах ажиллагааг аль болохоор явуулахгүй байхыг хичээх ажээ. “Зомби-компаниудын” тоог дампууруулах замаар биш нийлүүлэн уусгах замаар багасгах ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР