НҮБ-75: Трамп дэлхийд цар тахалд авчирсанд Хятадыг буруутгав

Хуучирсан мэдээ: 2020.09.23-нд нийтлэгдсэн

НҮБ-75: Трамп дэлхийд цар тахалд авчирсанд Хятадыг буруутгав

НҮБ-75: Трамп дэлхийд цар тахалд авчирсанд Хятадыг буруутгав

Нэгдсэн үндэсний байгууллагын (НҮБ) Ерөнхий ассамблейн уламжлалт хурал энэ жил коронавирусийн цар тахлын улмаас видео хэлбэрээр явагдаж байна. Энэ жил НҮБ байгуулагдсаны 75 жилийн ой тохиож буйгаараа онцлог. Хуралд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп урьдчилан бичсэн видео бичлэгээ Бээжинг буруутгасан бол  Хятадын талаас шинэ коронавирусийн халдварын эсрэг олон улс хамтран ажиллах боломж гэж харж буйгаа онцолжээ. АНУ-д коронавирусийн халдвараар нас барагсдын тоо мягмар гаригт 200 мянга давсан юм. Түүнчлэн Дональд Трамп хуралд хэлсэн үгэндээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг (ДЭМБ) Хятадын үгээр ажилладаг хэмээн тодорхойлжээ. Мөн тэрбээр вакцин бүтээхэд хувь нэмрээ оруулахаар амлаад “Бид вирусийг ялна. Бид цар тахлыг зогсоож, хамтдаа хөгжил дэвшил, хамтын ажиллагаа, энх тайвны шинэ эринд орно” хэмээжээ.

Үүний зэрэгцээ Дональд Трамп НҮБ-ыг ч шүүмжлээд амжсан бөгөөд олон улсын байгууллагыг терроризм, хөдөлмөрийн мөлжлөг, хар тамхи, хүний наймаа, бэлгийн мөлжөг, шашны дарангуйлал, үндэстний цэвэрлэгээ зэрэг жинхэнэ асуудлуудад анхаарлаа хандуулах ёстой хэмээжээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж