Д.Халтархүү: “Лексус 570” машинаас бусдыг нь барьсан | News.MN

Д.Халтархүү: “Лексус 570” машинаас бусдыг нь барьсан

Д.Халтархүү: “Лексус 570” машинаас бусдыг нь барьсан

Д.Халтархүү: “Лексус 570” машинаас бусдыг нь барьсан

Өдгөө 75 настай тээврийн жолооч мэргэжилтэй Д.Халтархүүтэй ярилцлаа. Түүний машин барьж буй зураг олон нийтийн сүлжээнд олны хайр хүндэтгэлийг татаад буй юм. Насаараа тээврийн жолооч хийсэн эмээгийн бага охинтой утсаар холбогдож, гэрт нь  очиж уулзав. Тэрбээр “Эмээ нь олны хөлд дарагдаад, зочин ихтэй байна. Өчигдрөөс хэвлэлийн хүүхдүүд холбогдож, надаас ярилцлага авна гээд бөөн юм боллоо” хэмээн ярьж угтлаа. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.


-Та сайхан намаржиж байна уу. Бие лагшин тунгалаг уу. Нас сүүдэр хэд хүрч байна?

-Сайхан намаржиж байна. Эмээ нь одоо 75 настай. Долоон  хүүхдийн ээж. Тэдний минь 17 ач, зээ бий. Тээврийн жолооч мэргэжилтэй. Хань минь бас тээврийн жолооч хүн байсан. Эмээ нь 1946 онд Завхан аймгийн Сантмаргац суманд төрж, өссөн хүн. Би 18 настайдаа жолооны курст сурч жолооч болсон. Тэгээд 1978 онд анх тээвэрт явж байлаа. Тухайн үед гуч гарсан байсан байх.

Анх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний яаманд жолоочоор ажиллаж, улсын будаа тариа, хот хоорондын тээвэрт их явсан. Угаасаа Завханы хүн чинь тээвэр хийж байж нутагтаа очно шүү дээ. Одоо хэдэн хүүхдүүдийнхээ амьдралд тусалж, ач, зээгээ харж сууна.

-Олон нийтийн сүлжээнд таны машин барьж буй зураг тавигдсан байсан. Тэр өдөр ямар ажлаар явж байсныг тань сонирхож болох уу?

-Хүүхдүүд маань таны зураг фээсбүүкт тавигдсан байна гэж хэлсэн. Би тэр өдөр ач, зээгээ цэцэрлэгээс нь авах гээд машинаа зогсоолоос гаргаж байсан юм. Их хөөрхөн ааштай хүү, охин хоёр таарахаар нь “Эмээ нь настай хүн. Машиныг минь зогсоолоос гарахад хараад өгөөрэй” гэсэн. Тэгээд тэр хоёр хүүхдийг “Буян нь дэлгэрэг. Эмээгийнхээ насыг аваарай” гэж ерөөгөөд явсан. Тэгсэн нөгөө хоёр зургийг минь интэрнэтэд тавьчихсан байна лээ. Өчигдрөөс хойш хэвлэлийн хэдэн хүүхдүүд утсаар холбогдож, гэрт ирээд бүр од болж байна. Эмээ нь түмэн олондоо түшигтэй, эвтэй найртай явахыг эрхэмлэдэг хүн  дээ.

-Та хүмүүст их сайхан эерэг сэтгэгдэл төрүүлсэн байна лээ?    

-Би чухал ажилтай үедээ хотоор машинаа барьж явдаг. Тэрнээс биш нүдний хараа, чихний сонсгол сайн л даа. Гэхдээ нас өндөр болж, сэтгэн бодох чадвар маань удааширсан. Энэ талаар замын хөдөлгөөний дүрэмд заасан байдаг шүү дээ.

-Үр хүүхдүүд нь машин барилаа гэж зэмлэдэг үү. Түгжрэл, эрсдэл ихтэй болохоор санаа зовдог байх?

-Намайг машин бариад явахаар хүүхдүүд маань санаа зовоод, дургүйцээд байх юм.

-Замын хөдөлгөөнд оролцож, машин бариад явахаар хүмүүс яаж хандаж байна?

-Намайг машин бариад явж байхад хүмүүс их хүндэлнэ. Зарим нь “Эмээ та минь гоё байна”, “Зургийг нь дарчих уу” гэнэ. Тэгсэн нэг жолооч “Эмээ таны ард машин сигналддаг уу” гэж асууж байна. Тэгэхээр нь “ Яасан гэж сигналддаг билээ” гэсэн “Та тэгвэл сайн давхидаг жолооч байна даа” гэж үү. Намайг их удаан явж, замын хөдөлгөөнд саад учруулдаг гэж боддог юм байлгүй. Одоо өндөр настай болчихсон учраас байнга машин барихгүй. Зөвхөн хувийнхаа хэрэгцээгээр хааяа машинаа бариад явна. Хүүхдүүд ч ажил төрөл гээд завгүй байх юм. Ойр зууртаа амралт сувилал, зуслан руугаа машинаа бариад явчихна. Эмээ нь орой үдэш жолоо барихаа больсон шүү дээ.

-Одоо ямар машин барьж байна вэ. Жолооч болсноосоо хойш “Лексус 570” машинаас бусдыг нь унасан гэв үү?

-Би одоо “Мицүбиши Пажеро маркийн машинаа гурав, дөрвөн жил унаж байна. Ахмад тээвэрчин хүн гоё машин унах ёстой гээд сайхан, сайхан машин унана шүү дээ. Гэхдээ сүүлдээ том сайхан машинуудаа сольж, хөдөө суваргаа очиж эргэхэд эвтэйхэн гээд энэ машиныг авсан юм.  “Ланд круйзер-80”, “Хаммер”, “Премио”, “Соната” гэх мэт олон машин барьсан. Миний нэг хуурай дүү АНУ-аас “Лексус 570” машин явуулна гэсэн. Тэр маань хэзээ ирэх юм бол доо. Ер нь бүх төрлийн машин барьж явлаа.

Эмээ нь анх Оросын “ГАЗ-151” гэж машин барьсан. Дараагаар нь “ГАЗ-153” болсон. Зах зээл эхлэхэд тэтгэвэртээ гарчихаад чиргүүлтэй ЗИЛ-130 машинаар гурил зөөлөө. Тэр үед ханийн маань бие жаахан тааруу, гэртээ хүүхдүүдээ харна. Би тээврээ хийнэ. Хань маань хоёр машиныг минь засаад бэлтгэж байдаг. Би тээвэрчинг нь хийдэг байлаа. Хань минь 20-иод жилийн өмнө бурхан болсон юм. Огт архи амсдаггүй, сайхан номхон дөлгөөн хүн байсан.

-Цагдаад торгууль үзсэн үү?

-Нэг удаа “Хаммер” машиндаа 18 хүн суулгачихаад, “Цэцэг” төвийн ойролцоо арын багаажаараа хүнээ буулгасан. Тэгсэн цагдаа ирж харснаа, инээгээд л “Эмээ минь ингэж болохгүй” гээд сануулаад явсан. Би танхайрсан байгаа биз. /инээв/

-Одоо хот, хөдөөгүй зам сайхан болсон. Таныг залуу байхад тээврийн замд хүндрэл бэрхшээл их байсан байх?

-Тэр үед зам их хэцүү байсан. Эмэгтэй жолооч гэхгүй мөстэй, цастай тээврийн замаар олон удаа явсан. Эмэгтэй байтугай эрэгтэйчүүдэд хүнд үе байлаа шүү дээ. Цаанаасаа хоног заагаад өгчихдөг. Хоног, цагаа алдаж орох юм бол шийтгэлтэй. Увсад 14, Завханд 12 хоног гээд норм өгчихөөр тэрэндээ багтаж, төлөвлөлөгөөгөө биелүүлж ирэх ёстой. Хажуугаар нь нутгийн ах, дүү нартаа хоёр хоног гаргамаар байдаг. Одоо бол хэдэн ч удаа баатар болсон ч  болохоор зам харгуй сайхан болжээ.

Завханд нэг жил мөстэй замаар явснаа огт мартдаггүй юм. Намар орой, арваннэгдүгээр сард нойтон цас орж, зам халтиргаатай байсан санагдана. Би бас болоогүй таван настай бага хүүгээ дагуулчихсан явж байлаа. Тэгсэн Загастайн давааны овоонд мөргөчихөөд уруугаа жаахан ширүүхэн давхичихсан чинь зогсч болдоггүй. Хүү минь хажууд бүлтэгнээд айчихсан гэж жигтэйхэн. Би ч дотроо “Яах гэж хүүхдээ дагуулж явав даа” гэж өөрийгөө буруутгаж байлаа. Машины тормос гишгэвэл шидэгдчих гээд ямар ч арга байхгүй. Тэгээд нэг юм машинаа товчооны ард зогсоочихоод юу ч дугарч чадахгүй жолоон дээрээ нүүрээ дараад уйлчихсан. Тэгж л их мундаг айсан даа.

-Ер нь жолооч хүн ямар чадварыг эзэмшсэн байх ёстой вэ?

-Жолооч хүн анхаарал болгоомжтой байх ёстой. Миний хувьд машинаа барихдаа анхаарал болгоомжоо дээд цэгтээ байлгана. Эмээ чинь инээд муутай, дуулах дуртай хүн байхгүй юу?

-Жолооны ард сайхан дуулна биз?

-Жолооныхоо ард дуулаад машинтайгаа сүнгэнэнэ шүү дээ. Би сая нэг хэвлэлийн хүүхдэд “Жирмийн цагаан нуур” дуугаа дуулж өгсөн. Одоо та нартаа “Юндэн гөөгөө” ардын дуугаа дуулж өгье.

“Энэхэн замбуулинд төрөхдөө

Эр биений шинжийг бүрдүүлсэн юм аа хө

Эцсээ хүртэл ханилна аа гээд ээ

Ижилгүй хайраа зориулсан юмаа хө” .

-Монгол орныхоо 21 аймаг, бүх сумаар яваад үзчихсэн үү. Яваагүй аймаг сум байна уу?

-Би Баян-Өлгий аймаг руу явж үзээгүй. Бусад бүх аймгаар тээвэр хийсэн. Гадаад орон руу олон аялсан. Ер нь би өөрийгөө харамсахааргүй амьдарсан хүн гэж боддог.

-Та их ганган юм. Залуудаа ч их сайхан бүсгүй явсан бололтой?

-Баярлалаа. Эмэгтэй тээврийн жолооч хүн Монголын тээврийн салбарын нүүр царай шүү дээ. Тийм учраас их сайхан биеэ авч явах ёстой гэж боддог. Хөдөөнийхөн  хүнийг хачин сайхан хүндэлнэ. Би тэр хүндлэлийг дааж явахыг хичээнэ. Одоо ч гэрээсээ гарахаараа гоёж байгаад гардаг даа.

-Хэдэн жилийн өмнө хүнд өвчнөөр өвдөж, хагалгаанд орсон гэсэн. Одоо бие нь дажгүй юу?

-Одоогоос дөрөв, таван жилийн өмнө ходоодны хорт хавдраар өвдсөн юм. Тэгээд хагалгаа хийлгээд, бие маань хурдан тэнхэрч сайхан болсон. Эмээ нь хоол ундаа сайн идэж байгаа. Хавдар судлалын эмч нар “Хорт хавдрын эхэн үе байна” гэхэд нь “Эмээ нь та нартаа итгэж байна” гээд л хагалгаа хийлгэсэн.

Эмч нар маань намайг хүндэлж, их сайхан харьцаж байсанд их баярладаг. Би бас хоолоо хэт барьчихсан юм билээ. Тэгээд л жаахан туранхай болчихоод байгаа юм. Уг нь тэгж их хоол хориод байх шаардлагагүй байсан юм билээ.

-Та ямар гавьяа шагнал хүртэж байсан бол?

-Би сүүлд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан. Сайхан л явж байна. Надад бүх түүхэн ойн медалиуд байгаа. Монголын онц тээвэрчин медальтай. Дөрвөн яамны тэргүүний ажилтан болж байлаа. Ажиллахаар очсон яам болгон маань л намайг тэргүүний цол тэмдгээр шагнасан байдаг юм.

-Жолооч нартаа хандаж ямар зөвлөгөө, захиас хэлэх вэ?

-Хөдөөний замд гүйцэж түрүүлснээс болж, осол аваар их гарч байна.  Бас жолооч нарын хурд жаахан хэтрээд байх шиг байна. Жолооч нар хурдаа хасч, бие биенээ хүндлээгүйгээс зам дээр осолдсон тохиолдол надтай хэд хэдэн удаа таарсан. Тиймээс хүлээцтэй бие биедээ хүндлэлтэй  хандаарай гэж захья.

Д.Халтархүү

Тээврийн жолооч Халтархүү эмээгийн унаж байсан машинууд…https://news.mn/r/2351918/

Posted by News.mn on Tuesday, September 22, 2020

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сөрөг сэтгэгдэл бичигчдэд 2020-09-23 103.9.90.130

Хууль хяналтын байгууллага энэ настай хүнийг дороржлоод байгаа этгээдүүдийг олж хуулийн хариуцлага хүлээлгэх байх шүү.

Avatar

123456 2020-09-23 49.0.212.165

Краз барьж үзсэн үү

Avatar

түмэнд түгээ 2020-09-23 202.131.234.194

Эмээд эрүүл энх сайн сайханыг хүсье. Социализмийн үед том тэрэг барих сонирхолтой эмэгтэйчүүд Удвал гуайд өргөдөл гаргаж байж эрхээ авдаг байсан учир нь том тэрэг барих нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөрөг талтай гэж үздэгээс тэгдэг байсан ба муухан эрчүүдийг ичээхээр эмэгтэй тээврийн жолооч нар нэлээн хэд байсан байдаг.
Зил-130 хийтэй дугуйг ачаатай машины дээр гаргачихдаг хүчтэй бас хойд хоёр дугуйгаа данхраадаад олсоор леотка хийгээд дээш гаргачихдаг гээд лут лут бүсгүйчүүд байсаан байсан

Avatar

Зочин 2020-09-23 202.131.234.194

Энэ сөрөг сэтгэгдэл нөхдүүдийг үнэхээр гайхаж байна. Яацан ч улсууд байдаг юм . Сөрөг сэтгэгдэл бичигсэдэд сөрөг комент нэг биччихье зүгээр. та нарын эхнэрүүд, эмээ нар үхээд дууссан учраас хөөрхий хөгшинийг үзэн ядаад байгаа юм уу хаашаа юм. яаж үхнэ дээ та нар…. бүү үзэгд

Avatar

Зочин 2020-09-23 185.220.102.246

euro usa londond engiin l uzegdel shdee yun surtai yum

Avatar

Зочин 2020-09-23 162.247.74.200

zamiin bugluu iimerhuu orkuudaas bolj baigaa shdee neg soch niigmiin ued neg hurgan dargin uvruus teeverd garsan yumshdee chamaig meddeg bugd l helj bnle shde

Avatar

Зочин 2020-09-23 51.81.83.123

odoo bolio minii hugshin chinii yavaldag baisan jolooch nar bugd uhsen shdee

Avatar

51.81.83.1234-хариу 2020-09-23 103.9.90.130

Эргүү дагз уу

Avatar

Зочин 2020-09-23 185.220.100.242

uhej dald ordoggui ee iimerhuu yumssuud haa gazar bugluu bolood yavj baih yum ,

Avatar

Bold 2020-09-23 213.196.249.169

Hend heregtei ym buur bicheh ym oldohgui bgaa ym uu news.mn

Avatar

Монгол залуу 2020-09-23 192.82.68.178

Энэ эмэгтэй бол монголчуудын гайхамшигтай нүүр царай. Түүнийг эмээ гэж хэлж болохгүй. Зүгээр л 75 настай ахмад монгол бүсгүй. Монгол хүний чс чанарыг гайхуулж байна. Та алзахгүй ээ. Машинаа бариад хийморио сэргээгээд давхи. Нөгөө сошиалаар яваад байсан морьтой ахмад эмэгтэйтэй үе тэнгийнх боловуу. Танд аз жаргал, эрүүл энхийг хүсье.

Avatar

Зочин 2020-09-23 162.247.74.200

uhseniihn gaihamsigg bdii

Avatar

Зочин 2020-09-23 64.119.25.49

иймэрхүү эмээ на хааяа явна аа. Хөдөө үнээгээ саах, хонило хариулах, ногоогоо тарих нь ч бий.манай эмээ лав 80 хүртлээ тийм л байсан.

Avatar

Зочин 2020-09-23 64.119.25.49

одоо болно доо хот газар хэцүү шүү.

Avatar

Zochin 2020-09-23 67.81.184.102

Tomriin segeer gaihuulahaar unasan morior gaihuul

Avatar

Зочин 2020-09-23 87.66.142.201

Ene tegeed iim hovor uzegdeluu, end/europad/ 90 nastsi hun ch mashinaa bariad yawj l bdag sh de

Avatar

Зочин 2020-09-23 64.119.25.49

90тэй арай юу юм бэ. гэхдээ цав цагаан толгойтой хүмүүс явж л байдаг юм. ямар насыг нь асуух биш. японд бол харин байхгүй. хууль нь хатуу байх

Avatar

зочин 2020-09-23 59.153.84.126

Сайхан эмээ байна Өөрийнхөө эмээг санчихлаа Урт насалж удаан жаргаарай.

Avatar

Germanaas 2020-09-23 24.134.38.121

Сайхан буурай байна. Урт насалж удаан жаргаарай. Энд германд 80 дээш настай эмээ овоо нар янзий гоё Benz, BMW унана шдээ. Нэг удаа дэлгүүрт явж байтал нэг өвөө дэлгүүрийн дээд тавиураас юм аваад өгөөч гээд гуйхаар нь аваад өглөө. Нилээд настай таяг тулсан эмгэн байсан.
Авсан юмаа үнийг нь төлчихөөд зам гарах гээд зогсож байтал, Luxus BMW унасан хүн өнгөртөл, нөгөө эмгэн унаад явж байдаг байгаа….

Avatar

Зочин 2020-09-23 202.55.188.45

"Авсан юмаа үнийг нь төлчихөөд…" baihdaa yahav dee, uniig ni tulduggui nuguu sain erchuudiin 1 gej anduurah vii gej bodson uu daa yanz ni

Avatar

Oyun 2020-09-23 202.126.89.234

Zuu naslaj zurgaadai tayg tulj az jargalaar bylkhaj yu sanasan esun khusel chini butej baikh boltugai az jargal eruul enkhiig khusie amjilt

Avatar

Зочин 2020-09-23 103.136.254.8

Би чухал ажилтай үедээ хотоор машинаа барьж явдаг. Тэрнээс биш нүдний хараа, чихний сонсгол сайн л даа. Гэхдээ нас өндөр болж, сэтгэн бодох чадвар маань удааширсан. Энэ талаар замын хөдөлгөөний дүрэмд заасан байдаг шүү дээ.
Мундаг эмээ юмаа.

Avatar

Зочин 2020-09-23 64.119.20.146

yavdaldtai emgen bsandaa zamaaraa zaluuchuud erguulen

Avatar

Зочин 2020-09-23 103.87.255.66

хаа газар ийм сөрөг тэнэг хүн заавал гарч ирдэг тээ?

Avatar

Зочин 2020-09-23 185.220.100.242

erguu ats tanai gadn bna garaad ir

Avatar

Цор ганц тэнэг нь чи байна. 2020-09-23 103.87.255.66

ЮМ бүхнийг сөргөөр хардаг,, худалч хүмүүс заавал нэг байх юм аа.

Avatar

Цор ганц тэнэг нь чи байна. 2020-09-23 103.87.255.66

Чиний IP хаягаар чамайг олчихож мэдэх нийгэмд амьдарч байгаа шүү, Сүхбаатарын талбайн урд талд зогсогч минь…

Avatar

zochin 2020-09-23 203.98.77.252

олох амархоон соёмботой уулын урд байна хаха

Avatar

Зочин 2020-09-23 66.181.169.21

saihan hun yumaa az jargal husie

Avatar

Машин сонирхогч жолооч хүн. 2020-09-23 66.181.161.67

Мундаг Эмээ байна гайхалтай юмаа. 75 настай гэхэд өдий насан дээр машин бариад явж байдаг сайхан хүн байна. Монголын хуучны Өвөө Эмээ нар яс сайтай сийрэг ухаантай цаанаа нэг гоё байдаг шүү. Тэр гадаад машины марк дугаарыг нь хэлж байгаа нь мундаг байна. Та минь 100 насалж жаргаарай.

Avatar

iii 2020-09-23 202.21.97.30

энэ эмээд тэр унаж үзээгүй машиныг нь хэд хоног бариулчих хэн нэгэн байгаа л байлгүй дээ Буян болно шүү!!!

Avatar

Зочин 2020-09-23 202.131.237.137

53 baridag baixad ni mashind ni suuj tsug neg udaa yavsaan. Tegexed bi 5-6 angiin xyyxed bailaa.

Avatar

Зочин 2020-09-23 202.55.188.34

Emee hen yum bol l geed bn

Avatar

1212 2020-09-23 202.131.245.6

zavkhanii tosongoos suugaad Zavkhanii ikh-uul sum orj bilee geed heleerei

Avatar

Зочин 2020-09-23 202.21.105.26

Та их ганган юм гэсэн чинь Баярлалаа гэчихжээ. ккк.

Avatar

Зочин 2020-09-23 203.91.115.42

Мундаг хөөрхөн эмээ байна… Миний эмээ амьд сэрүүн байхдаа бас л ингээд явдаг байж билээ… Хөдөлгөөн ихтэй, түгжрэлтэй үед Алив эмээ нь барья гэж шалсаар байгаад барина… Түгжрэлд орчихоод Алив хүүхээ эмээ нь нэг гараатхая гэнэ, цаадуул нь Эмээд зам тавиарай гээд өөрсдөө зохицуулаад гаргачихна хаха… за тэгээд Би барих уу гэхээр Тэгэж үхээд яахав гээд л шал худлаа шалтаг хэлээд л бариад явдаг байж билээ…

Avatar

Зочин 2020-09-23 202.126.89.43

Цувдайгаа унцуулсан,эр эмгүй идэхийн шуналтай монголчууд өлөн бай.7 хоногтоо нэг удаа мацаг барь,нэг удаа үд өнгөртөл өлөн бай.гайхамшигийг мэдрэнэ.

Avatar

Зочин 2020-09-23 108.51.54.198

Том тэрэг барьж хөдөө гадаа явдаг анхны эмэгтэй жолоочдын нэг байхдаа. Манайх сайхан улс шүү хүйсээр ялгаварлаж тэмцэхгүйгээр эрэгтэй хүний ажлыг эиэгтэй хүн хийх нь зүгээр л байдаг үзэгдэлээр л хүлээж авдаг тэгтэл гадаадад яаж байна эмэгтэй хүний эрхийг ярьж тэмцсэн хүмүүс ямар их байна

Avatar

Зочин 2020-09-23 202.131.234.194

Социализмийн үед том тэрэг барих сонирхолтой эмэгтэйчүүд Удвал гуайд өргөдөл гаргаж байж эрхээ авдаг байсан учир нь том тэрэг барих нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөрөг талтай гэж үздэгээс тэгдэг байсан ба муухан эрчүүдийг ичээхээр эмэгтэй тээврийн жолооч нар нэлээн хэд байсан байдаг.
Зил-130 хийтэй дугуйг ачаатай машины дээр гаргачихдаг хүчтэй бас хойд хоёр дугуйгаа данхраадаад олсоор леотка хийгээд дээш гаргачихдаг гээд лут лут бүсгүйчүүд байсаан байсан

Avatar

Зочин 2020-09-23 146.115.161.230

Husseniihee zurgiig avaal end tend uzuuleed baval sonin l yum tee

Avatar

Зочин 2020-09-23 202.126.89.184

Эмээгээ УБ-т машин барьтал нь битгий зовоогоорой!

Avatar

Zochin 2020-09-23 64.119.19.13

Huuhhun mundag emeedee eruul enkh urt naslaj az jargaltai baihiig husen ereey!!!!!!

Avatar

eej 2020-09-23 64.119.25.53

urt nasalj udaan jargaarai eruul enhiig husie

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж