Токио авлигад 1.1 тэрбум иен зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.23-нд нийтлэгдсэн

Токио авлигад 1.1 тэрбум иен зарцуулжээ

Токио авлигад 1.1 тэрбум иен зарцуулжээ

Токио хот 2013 онд олимпийн наадмыг зохион байгуулах хотоор сонгогдохдоо нийт 1.1 тэрбум иен буюу 10.5 сая долларыг хилийн чинад руу шилжүүлсэн аж. Энэхүү мөнгөний 230 сая иенийг 2013 оны долоо болон аравдугаар саруудад Сингапур улсад төвтэй "Black Tidings Co" зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани руу шилжүүлсэн байна. Харин тус  компани нь 370 мянган ам.долларыг "IOC" буюу Олон улсын олимпийн хорооны гишүүн асан Ламин Диакын хүү Массата Диак руу шилжүүлсэн аж.

Японы Олимпийн хороог ОУОХ-ны гишүүнд авлигал өгч, санал худалдан авсан хэрэгт холбогдуулан шалгаж байна.

"Black Tidings Co" компани руу мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл л одоогийн байдлаар ил болоод байгаа бөгөөд бусад мөнгө хүлээн авсан байгууллагууд, компаниудын нэр болон гүйлгээ хийсэн мөнгөн дүн нууцлалын гэрээний улмаас ил болох боломжгүй гэнэ.

Токио хот олимпийн наадмыг зохион байгуулах эрхээ авсны дараа болон өмнө нь хэд хэдэн удаа гадаад улсууд руу гүйлгээ хийжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хэдэн зуун сая иен үл мэдэгдэх данс руу орж, гарч байсан гэв.

2014 оны дөрөвдүгээр сард Токиогийн олимпийн тендерийн хорооноос 2011 оны есдүгээр сараас 2013 оны есдүгээр сарыг хамарсан санхүүгийн тайлангаа ил болгосон бөгөөд 5.4 сая иенийг хандив, болон ивээн тэтгэгчийн гэрээнээс олсон бол 3.5 сая иенийг Токио хотын захиргаанаас гарган нийтдээ 8.9 сая иен цугларчээ. Японы олимпийн хороо нийтдээ 780 сая иенийг гадаад улс руу шилжүүлсэн гэж тайландаа тусгасан бол Японы олимпийн хороог мөрдөн байцааж буй гадны санхүүгийн хяналтын багийн олж тогтоосноор тус хороо нь хамгийн багадаа 1.1 тэрбум иен гадаад руу шилжүүлжээ.

Тендерийн хороо мөн Токиогийн Олимпийн зохион байгуулах хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Японы хамгийн том зар сурталчилгааны агентлаг "Dentsu Inc"-ийн ахлах менежер захирал асан Харуюки Такахаши тэргүүтэй компаниудад нийт 900 орчим сая иенийг шилжүүлж байжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж