Ньюс хөтөч: Улсын төсвийн хяналт хэрэгжихгүй байгаа талаар мэдээлнэ

Хуучирсан мэдээ: 2020.09.23-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Улсын төсвийн хяналт хэрэгжихгүй байгаа талаар мэдээлнэ

Ньюс хөтөч: Улсын төсвийн хяналт хэрэгжихгүй байгаа талаар мэдээлнэ

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

11:00 цагт

“Монголын философичдын өв” номын нээлт болно. /Хаяг: ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн II байр /Чингэлтэй дүүрэг, Тэди төвийн эсрэг тал/. 4 давхрын хурлын танхим./

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн санаачилгаар “Монголын философичдын өв” цувралыг хэвлүүлж олны хүртээл болгож байгаа юм.  ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлөөс тус цувралын эхний дугаарыг Хэнтий аймгийн Батноров сумын харъяат философийн ухааны доктор, профессор Д.Дашжамцын /1930-2020/ мэндэлсний 90 жилийн ойд зориулан хэвлүүлжээ.

Харилцах утас: Б.Цэрмаа -88186960, 99717977

11:30 цагт

“Зууны мэдээ” сонины  “Үндэсний мэдээллийн төв”-д  Төрийн аудитын зөвлөмжийн биелэлтэд мониторинг хийж буй “Үнэн хатамж” ТББ-аас Улсын төсвийн хяналт хэрэгжихгүй байгаа талаар мэдээлэл хийнэ.   Эрхэм сэтгүүлчид та бүхнийг урьж байна.

12:00 цагт

Улсын Филармонийн үзвэрийн 49 дэх жилийн нээлт

Төрийн шагналт Баян Монгол чуулгын “Ганган Дагшаа” концертын талаар мэдээлэл хийх хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 9919-6623

14:00 цагт

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нарын санаачилгаар зохион байгуулж буй “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь: ЕБС дахь англи хэлний сургалт” хэлэлцүүлэг Төрийн ордны Жанжин Сүхбаатар танхимд болно.

Хэлэлцүүлэгт Боловсрол шинжлэх ухааны яам, түүний харъяа агентлагууд, төрийн өмчит болон төрийн бус өмчийн сургууль, анли хэлний сургалтын байгууллага зэрэг боловсролын бүх шатны байгууллагын төлөөллүүд оролцоно. Мөн Хэлний бодлогын зөвлөл, хэл шинжлэлийн ухааны эрдэмтэн докторууд оролцож, англи хэлний сургалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид сайжруулах арга замын талаар илтгэл хэлэлцүүлэх юм.

Холбогдох утас: 95724747

09:00-17:00 цагт

75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө.

Иргэн та маргааш дээрх дугааруудад холбогдож, иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүлийн эрх зүй, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой юм. https://www.mglbar.mn/news/3779

10.00-17.00 цагт

“АЛТАН ЖОЛОО ТРЕЙД” ХХК-ийн #АЖЛЫН_БАЙРНЫ_ӨДӨРЛӨГ-т ажил хайгч иргэдийг урьж байна. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байрлах #ХөдөлмөрЭрхлэлтийгДэмжихТөвд болно.  Лавлах утас: 75111896

Инженерийн боловсролын шинэчлэлийн асуудлыг хэлэлцэх Азийн бүсийн хурлыг есдүгээр сарын 22-25-нд Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна. Хурлыг ШУТИС удирдан МУИС, ХААИС, МУБИС, ҮБХИС, СУИС хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Азийн 10 гаруй орны их, дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаач онлайн хэлбэрээр оролцоно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж