Улаанбаатарт бороо орохгүй, 16-18 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2020.09.23-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт бороо орохгүй, 16-18 хэм дулаан байна

Улаанбаатарт бороо орохгүй, 16-18 хэм дулаан байна

09 дүгээр сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3-5 градус хүйтэн, бусад хэсгээр 3-5 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

БУСАД НУТГААР: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын сав газраар, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн зүүн хагаст хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

09 дүгээр сарын 24-нөөс 09 дүгээр сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

   24-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно. Салхи 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд нутгийн баруун хагаст, 26, 27-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 25-нд баруун аймгуудын нутгаар, 26-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нийт нутгаар сэрүүснэ.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж