Селена Гомез сэтгэцийн эмгэгийнхээ талаар ярьжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.23-нд нийтлэгдсэн

Селена Гомез сэтгэцийн эмгэгийнхээ талаар ярьжээ

Селена Гомез сэтгэцийн эмгэгийнхээ талаар ярьжээ

Коронавирусийн халдвар АНУ-д тархахын яг өмнөхөн дуучин Селена Гомез өөрийн гоо сайхны брэндийг гаргаж буйгаа зарласан. Түүний “Rare Beauty” нэртэй гоо сайхны брэнд энэ есдүгээр сарын эхээр хэрэглэгчдийн гарт хүрч эхэлсэн юм. Тэгвэл  цар тахлын хөл хориог хэрхэн өнгөрүүлж буй талаар Селена Гомезоос  “Allure” сэтгүүл цөөн хэдэн асуултад хариулт авчээ.

Allure: Хөл хорионы үеэр ямар шинэ хоббитой болов?

Селена: Хоол хийж сурч байна.

Allure : Тэгвэл муу нь?

Селена: Хэтэрхий их зурагт үзэх болсон.

Allure : Өсвөр насны зуршил?

Селена: Би арьсаа сайн цэвэрлэдэг болсон. Өсвөр насандаа би арьсандаа огт анхаардаггүй байсан. Будагтайгаа л унтчихдаг байсан.

Allure : Нүүрээ будахдаа одоо болтол нэг л сайн чадахгүй байгаа зүйл?

Селена: Би нүдээ теньдэхдээ маруухан. Бас контор зурахдаа ч сайнгүй. Харин манай “Rare Beauty” брэндийн контор өөгүй будалт хийхэд тусалдаг миний дуртай бүтээгдэхүүн болсон.

Allure : Гэртээ байхдаа нүүрээ буддаг уу?

Селена: Сүүлийн үед би өөрийн брэндийн шингэн хацар өнгөлөгчийг их ашиглаж байгаа. Би хацартаа жоохон түрхээд, уруулдаа өнгө нэмдэг.

Allure : Өглөө босоод хамгийн түрүүнд юу хийдэг вэ?

Селена: Би маш их ус уудаг. Би орноосоо босох гэж 15 минут зарцуулдаг.

Allure : Шүршүүрт орохдоо юу ашигладаг вэ?

Селена: Лимон бас эвкалиптын (агь, таана)  үнэр тосыг шүршүүрт орохдоо хэрэглэдэг. Энэ хоёрын  холимог биеийг бүрэн сэргээдэг.

Allure : Орондоо орохдоо хамгийн сүүлд юу хийдэг вэ?

Селена: Миний ноход надтай цуг орон дээр унтдаг. Би нүүрээ угаагаад орондоо орсныхоо дараа нойроо хүртэл ямар нэгэн цуврал кино үздэг.

Allure : Та юунд хамгийн дуртай вэ?

Селена: Инээд. Би инээмсэглэх дуртай. Инээмсэглэл бол хамгийн сайхан зүйл.

Allure : Дуртай акксесуар?

Селена: Цагираган ээмэг.

Allure : Таны дуртай үсний засалт? Урт эсвэл богино?

Селена: Богино. Хүмүүс надад урт үс зохидог гэдэг. Магадгүй би ихэнхдээ урт үстэй байсан болохоор тэр байх. Харин богино үс надад илүү зохидог гэж боддог.

Allure : Дуртай хоол?

Селена: Тахиа бас банш. Гэхдээ зөвхөн эмээгийнхээ хийж өгдөгт дуртай.

Allure : Байнга сонсдог дуу?

Селена: Боб Диланы "The Times They Are A-Changin’.

Allure : Сүүлд хийлгэсэн шивээс?

Селена:  “Rare” цомгоо гаргасныхаа дараа Нью-Йоркт очиж чихнийхээ ард энэ үгийг шивүүлсэн.

Үүний зэрэгцээ Селена Гомез өөрийн сэтгэцийн эмгэгийнхээ талаар “Allure” сэтгүүлийн ирэх аравдугаар сарын дугаарт ярьжээ. Тэрбээр “Bipolar disorder” буюу хоёр туйлт эмгэгээр оношлогдсоноо өнгөрсөн дөрөвдүгээр сард ярьсан юм. Уг эмгэг нь сэтгэл зүйн байдал нь эсрэг тэсрэгээр хэсэг хугацааны турш өөрчлөгддөг сэтгэцийн эмгэг юм. Үүнээс хойш тэрбээр сэтгэлзүйгээ илүү сайн ойлгохын тулд маш их судалгаа хийжээ. Түүний олж мэдсэнээр америкчуудын 2,8 хувь буюу 5.7 сая хүн уг эмгэгээр шаналдаг байна.

Эх сурвалж: Allure

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж