Иркутскт болсон газар хөдлөлтийн бичлэгийг YouTube-д байршуулжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.22-нд нийтлэгдсэн

Иркутскт болсон газар хөдлөлтийн бичлэгийг YouTube-д байршуулжээ

Иркутскт болсон газар хөдлөлтийн бичлэгийг YouTube-д байршуулжээ

You Tube сувагт өнгөрсөн шөнө Иркусткт болсон газар хөдлөлтийн үеийн дүрс бичлэгийг байршуулжээ. Дэлгүүрийн камерын бичлэгээс тавиур дээр байгаа бүтээгдэхүүнүүд газар хөдлөлтийн улмаас хэрхэн унаж буйг харж болохоор байна.

ОХУ-ын Иркутск, Слюденкад 5-6 магнитудын маш хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. Газар хөдлөлт хоёр удаагийн давтамжтай болсон байна. Орон нутгийн иргэд газар хөдлөх үеэр бичиг баримт, эд зүйлсээ барин гудамжинд гарч, амиа аврахыг хүсч байсан тухайгаа ярьжээ.

Газар хөдлөлтийн төв цэг Иркутскээс 84 км зайд байсан бөгөөд хүний амь эрсдээгүй, ямар нэгэн хохирол учраагүй байна. Газар хөдлөлтийн улмаас Иркутскт 1000 гаруй хүн гэрэл цахилгаангүй болжээ.

Эх сурвалж Aif, TVC.RU
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж