АНУ-ын Техас мужийн Даллас хотын оршин суугч эмэгтэй хоёр жил таван сарын хугацаанд нийт 64 кг жин хассан байна. Энэ талаар эмэгтэйчүүдийн “Women’s Health” мэдээлэв.
Өдгөө 35 настай, эм үйлдвэрлэлийн компанийн ажилтан Шавонда Брикли (Shavonda Brikcley) 28 насандаа 157 кг жинтэй болсон байна. Тэрбээр илүүдэл жингээсээ ичиж, ямагт бусдын хойно хоёрдугаарт байж, ямар ч аз жаргалгүй амьдарч байсан аж. Нэг л өдөр тэрбээр энэ гунигт амьдралаа өөрчлөхийг хүсч, өөрийгөө олохыг зорьсон байна.
Брикли "Би турахын тулд бүх л сайн гэсэн аргыг хэрэглэсэн. Харамсалтай нь, надад үр дүнгээ өгөөгүй. 2018 оны гуравдугаар сард, 33 насны төрсөн өдрөөсөө өмнө би эрүүлжиж, илүүдэл жингээ хасахаар сэтгэл шулуудсан” хэмээн ярьжээ.
Тэрбээр юуны өмнө газтай ундаа, жүүс, цагаан будаанаас татгалзаж, жимс, салатыг түлхүү хэрэглэх болжээ. Удалгүй тэрбээр инстаграмаас кето дэглэмийн тухай мэдээлэл олж аван, 2019 оноос дэглэмийг баримталж эхэлсэн байна. Улмаар долоо хоногийн гурван өдөр мэргэжлийн багштай хичээллэсний үр дүнд хоёр жил таван сарын дотор нийт 64 кг жин хасч чаджээ.
Брикли "Өөрийгөө өөрчилж чадахгүй гэж бодож байгаа хэн бүхэнд зүгээр "Эхэл" л гэж зөвлөе. Өөртөө сайнаар ханд. Илүүдэл жингээсээ салахаас өөр та юу ч алдахгүй" хэмээн зөвлөсөн байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ