Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хоолны аялал жуулчлалын кэшбек хөтөлбөр хэрэгжүүлж магадгүй хэмээн ОХУ-ын аялал жуулчлалын “Ростуризм” агентлагийн тэргүүн Зарина Догузова РИА Новости-гийн сурвалжлагчид ярьсан байна.
Зарина Догузовагийн хэлснээр энэ талаар холбогдох талуудтай яриа өрнүүлж байгаа ажээ.
Дотоодын аялал жуулчлалыг дэмжих кэшбек тусгай хөтөлбөрийг “Ростуризм” энэ оны наймдугаар сарын 21-28-ны хооронд хэрэгжүүлсэн юм. 25-50 мянга хүртэл аялал жуулчлалын багц бүтээгдэхүүн захиалсан иргэн 5 хүртэл мянган рублийн буцаан олголт авсан байна. 50-75 мянган рублийн багцад 10 мянга, 75 мянгаас дээш багцад 15 мянган рублийн урамшууллыг аялагчид буцаан олгожээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ