Дэлхийн дээвэрт 10 удаа гарсан уулчин нас баржээ | News.MN

Дэлхийн дээвэрт 10 удаа гарсан уулчин нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.09.22-нд нийтлэгдсэн

Дэлхийн дээвэрт 10 удаа гарсан уулчин нас баржээ

Дэлхийн дээвэрт 10 удаа гарсан уулчин нас баржээ

Дэлхийн хамгийн өндөр оргил Жомолунгмад хамгийн анх 10 удаа авирсан Балбын уулчин Ан Рита Шерпа өчигдөр /2020.09.21/ 72 насандаа нас баржээ. Анг Рита Шерпа дэлхийн хамгийн өндөр оргилд анх 1983 онд гарч байсан ба үүнээс хойш 1996 он хүртэл 8,850 метр өндөр оргилд 10 удаа авирсан юм.

2017 онд Гиннесийн номонд 1983-1996 оны хооронд Анг Рита савласан хүчилтөрөгчгүй Эверестэд 10 удаа авирсан дэлхийн цорын ганц хүн гэж хүлээн зөвшөөрөгдсөн билээ.

Уулчид дундаа “Цасны бар /Цоохор ирвэс/” хэмээн хүндлэгддэг байсан тэрээр удаан хугацаанд тархи, элэгний өвчнөөр өвдөж байжээ. Нэрт уулчны шарилыг Лхагва гаригт чандарлаж, шерпа угсаатны ариун газар гэгддэг Катмандугийн Шерпа Гомбад оршуулахаар болсон байна.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-22 103.14.36.6

ЭНЭ ДЭЛХИЙГЭЭС ХЭН Ч АМЬД БУЦАХГҮЙ ГЭЖ РИЧАРД ГИР ХЭЛСЭН. ГЭХДЭЭ ХҮН ШИГ ЗӨВ АМЬДРАХ НЬ ХАМГИЙН ЗӨВ ЮМ БИЛЭЭ. ТЭР ИХ ШУНАЛ ТАЧААЛА ХЯЗГААРЛАЖ БАЙВАЛ ТУН ЗҮГЭЭР БАЙХ ШҮҮ НАЙЗ НАРАА.

Avatar

Зочин 2020-09-22 64.119.24.157

Цаг хугацаа дээдхийг ч залгина доодхыг ч залгина, хэдэн удаа төр бариад ч хаан байгаад , зугатаах боломжгүй,

Avatar

ЗОЧИН 2020-09-22 202.21.126.30

МУНДАГ ЭР БАЙЖЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж