Дэлхийн дээвэрт 10 удаа гарсан уулчин нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.09.22-нд нийтлэгдсэн

Дэлхийн дээвэрт 10 удаа гарсан уулчин нас баржээ

Дэлхийн дээвэрт 10 удаа гарсан уулчин нас баржээ

Дэлхийн хамгийн өндөр оргил Жомолунгмад хамгийн анх 10 удаа авирсан Балбын уулчин Ан Рита Шерпа өчигдөр /2020.09.21/ 72 насандаа нас баржээ. Анг Рита Шерпа дэлхийн хамгийн өндөр оргилд анх 1983 онд гарч байсан ба үүнээс хойш 1996 он хүртэл 8,850 метр өндөр оргилд 10 удаа авирсан юм.

2017 онд Гиннесийн номонд 1983-1996 оны хооронд Анг Рита савласан хүчилтөрөгчгүй Эверестэд 10 удаа авирсан дэлхийн цорын ганц хүн гэж хүлээн зөвшөөрөгдсөн билээ.

Уулчид дундаа “Цасны бар /Цоохор ирвэс/” хэмээн хүндлэгддэг байсан тэрээр удаан хугацаанд тархи, элэгний өвчнөөр өвдөж байжээ. Нэрт уулчны шарилыг Лхагва гаригт чандарлаж, шерпа угсаатны ариун газар гэгддэг Катмандугийн Шерпа Гомбад оршуулахаар болсон байна.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж