ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлгийн нөөц орыг нэмэгдүүлэхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2020.09.22-нд нийтлэгдсэн

ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлгийн нөөц орыг нэмэгдүүлэхээр боллоо

ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлгийн нөөц орыг нэмэгдүүлэхээр боллоо

Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан өнөөдөр Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд ажиллаж, улирлын томуу, томуу төст өвчний бэлтгэл хангагдсан эсэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний явцтай танилцлаа.

ЭХЭМҮТ-д ажиллах үеэрээ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “энэ жил улирлын томуугийн үе нь цар тахалтай давхцаж байгаа тул эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Томуу, томуу төст өвчний идэвхжилийн үе нь 11 дүгээр сараас дараа оны хоёрдугаар сарыг дуустал үргэлжилдэг тул бид эмнэлгийн орны хүртээмж, амбулаторын үзлэгийн зохион байгуулалт, гэрийн үзлэг, хяналтыг сайжруулахаар ажиллаж байна. Аравдугаар сараас томуугийн вакцин хийгдэж эхлэхээр хүүхдүүд, ахмадуудаа эхний ээлжинд хамруулах төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн ЭХЭМҮТ болон дүүргийн эмнэлгүүдэд нэмэлт ор бэлтгэх, чадварлаг, туршлагатай эмч нарын баг дүүрэг, өрхийн 170 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг яаралтай түргэн тусламж, сэхээний чиглэлээр сургалтанд хамруулан чадавхжуулаад явж байна. Тиймээс дүүргийн эмнэлгээс хүүхдийн тусламж, үйлчилгээ авах хүртээмж, чанар нэмэгдэх юм. ЭМЯ-аас ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлгийн агаар сэлгэлтийн асуудлыг анхаарч шийднэ” хэмээн онцоллоо.

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр “Энэ жил улирлын томуу, томуу төст өвчний бэлтгэл ажлыг эрүүл мэндийн байгууллагууд Эрүүл мэндийн сайдын тушаалаар эрт эхлүүлэн ажиллаж байгаа. Энэ хүрээнд манай зөвлөх эмч нарын баг томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдлыг хангах зорилгоор дүүргийн эмнэлгүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн нарт “Эрэмбэлэн ангилах, яаралтай тусламж” сэдвийн хүрээнд сургалтуудыг зохион байгуулж, ажлын байран дээр нь очиж, чадавхжуулах сургалтыг хийж байна. Уг чадавхжуулах сургалтаар 5 хүртэлх насны хүүхдэд амьсгалын зам, амьсгал, цусны эргэлт, шок, ком ба таталт, шингэн их алдалттай суулгалтыг богино хугацаанд үнэлж, эмчилж, хянах мэргэжлийн ур чадварыг бататгах, сайжруулахад чиглэгдэж байна. ЭХЭМҮТ-ийн амьсгалын эрхтний эмгэг судлалын тасаг 40 ортой. Улирлын томуугийн дэгдэлтийн үед нөөц орыг нэмж дэлгэх, цаашлаад дотоод зохион байгуулалтад өөрчлөлт хийн, нэмэлтээр 65 дэлгэхээр болж байна” гэлээ.

Эх сурвалж: ЭМЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж