"Т.Аюурсайханы хүмүүс нэр дэвшигчийг бүртгэлээс хассан, шүүхдэнэ" | News.MN

"Т.Аюурсайханы хүмүүс нэр дэвшигчийг бүртгэлээс хассан, шүүхдэнэ"

"Т.Аюурсайханы хүмүүс нэр дэвшигчийг бүртгэлээс хассан, шүүхдэнэ"

"Т.Аюурсайханы хүмүүс нэр дэвшигчийг бүртгэлээс хассан, шүүхдэнэ"

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын /АН/ зүгээс өнөөдөр /2020.09.22/ мэдээлэл хийлээ. Тодруулбал,  Чингэлтэй дүүргийн сонгуулийн хороо өчигдөр  АН-аас Чингэлтэй дүүргийн 15-р тойрогт нэр дэвшигч Д.Эрдэнэбат, 16-р тойрогт нэр дэвшигч Ц.Уугантуяа нарыг нэр дэвшигчийн бүртгэлээс хассан байна.Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын зүгээс УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга , Т.Аюурсайхан даргатай МАН хууль бусаар нөлөөлсөн гэж үзэж байгаа бөгөөд нэр дэвшигчдийн нэрсийг татсан үйлдэл нь хууль бус болохыг мэдэгдлээ. 

АН-ын хуулийн зөвлөх Н.АРИУНБОЛД:

-Чингэлтэй дүүргийн сонгуулийн хороо нь долоон хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд олонх нь УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы ойр дотны хүмүүс  байна. АН-ын гишүүн мөн гэж үзээд нэр дэвшүүлсэн байхад өөр намын гишүүн гэсэн үндэслэлээр нэр дэвшүүлэхээс татгалзсан учраас шүүхийн байгууллагад хандахаа үүгээр мэдэгдэж байна. Улс төрийн намын тухай хуульд зааснаар тухайн намаас гарах өргөдлөө өгснөөр гарсанд тооцдог. Гэтэл манай нэр дэвшигчдийг  тухайн өргөдөл хүсэлтийг нь үл харгалзан өөр намын гишүүнчлэлтэй гэж үзсэн нь хууль бус юм. Улс төрийн аль нэг намд элсэх түүнээсээ гараад өөр намд элсэх эрх нь Үндсэн хуулиар баталгаажсан эрх. Наймдугаар сарын 27-нд албан ёсоор АН-д элсэх хүсэлтээ гаргаж элссэн. Миний ойлгож байгаагаар өмнө нь иргэний танхим байгуулан  ажиллаж байсан нь аль нэг намын гишүүн гэсэн үг биш.

Чингэлтэй дүүргийн 16-р тойрогт нэр дэвшигч Ц.УУГАНТУЯА:

-Өөр намын гишүүнчлэлтэй гэж үзэх үндэслэлтэй байх тул нэр дэвшигчийн бүртгэлээс хассан гэж байна. 2016-2018 онд иргэний танхимын ажилтнаар ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ намайг МАНын гишүүн байна гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Би үүнийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хэрэв би МАНын гишүүн байсан бол надад намын батлах байх байсан. Би нэр төрөө сэргээлгэж нэр дэвшмээр байна. Хууль бусаар биш шударгаар өрсөлдөөч гэж хүсч байна.

 

Чингэлтэй дүүргийн 15-р тойрогт нэр дэвшигч Д.ЭРДЭНЭБАТ:

-Миний хувьд Чингэлтэй дүүргийн МАНын хороонд гишүүнчлэлтэй байсан. Улмаар  2020 оны наймдугаар сарын 27-нд Чингэлтэй дүүргийн МАНын хорооноос өөрийн хүсэлтээр татгалзах өргөдлөө, намын батлагын хамт  өгсөн. Мөн энэ өдрөө АН-ын гишүүнээр элссэн.  Хэрэв миний нэр дэвших эрхийг буцаагаад сэргээх юм бол Чингэлтэй дүүргийн 15-р тойрогт намайг дэмжээч гэж ганц иргэнтэй ч уулзахгүй. Ингээд өрсөлдөөд үзье л дээ МАНыхан гэлээ.

 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-22 202.126.89.198

Эрдэнэбаатар ямар баасан хийнээ

Avatar

уншигч 2020-09-22 66.181.169.116

аюурсайхан гэж нэг аймшгийн хорчин байна аа оюунэрдэнэ хотын дарга байсан амарсайхан гээд л нэг үеийн эвгүй нөхдүүд ман -д бөөгнөрсөн бололтой

Avatar

Зочин 2020-09-22 202.126.88.64

Магнай өөрөөл тараах гүй юу…их л мөнгөжсөн хүн гэсэн…энэ хүнд үёд тийм их мөнгө яаж тараах юэ…энэ тэнэгүүд жаал хуримтлуулсан мөнгөө тараагаад одоо яаж бна…одоо дахин бүү мөнгө тараа..

Avatar

Зочин 2020-09-22 46.125.249.27

Ишшш АНын байж байгаа царайг нь ээ. Нөгөө баахан үсээ гэльдэж костюм өмссөн ч хөдөөний царайтай лектор залуучууд нь хаачсын

Avatar

Иргэн 2020-09-22 59.153.112.51

энэ аюурсайхан гэж овоо хорчин нөхөр үү

Avatar

Зочин 2020-09-22 202.9.40.140

Ашиг хонжоо хайж нам дамжиж явдаг ийм л хүмүүсээс хол байх нь зүйтэй. өнөөдөр ярьж байснаасаа 180 градус эргээд өөр зүйл ярьдаг хүмүүс монголчууд дургүй. хүний үзэл бодол чинь ийм амархан өөрчлөгддөг юмуу. Өчигдөр МАН-ийн төлөө гэж явснаа өөнөөдөр болохоор АН-ын төлөө зүтгэнээ гээд байдаг. Маргаан ХҮН намын төлөө зүтгэх юм байна л даа.Урваж шарвадаг ичдэггүй хүмүүс

Avatar

Зочин 2020-09-22 202.126.90.60

Жорлондоо очиж баацгаа АН хаан

Avatar

Зочин 2020-09-22 59.153.112.108

АН маань ч Эрдэнээс хойш их ядарч явна даа

Avatar

ЗОЧИН 2020-09-22 202.21.126.30

НАМЫН СҮҮДЭР БАРААДАЖ АМИА ХООХОЙЛОГЧ НАР Л БАЙНА ШДЭЭ. ЗАЛУУСАА АЖИЛ ХИЙЖ ЗҮТГЭЖ ХӨЛСӨӨ ГАРГАЖ, ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЭЖ АМЬДРААЧ. УЛС ТӨРГҮЙ БОЛ ҮХЛЭЭ ЮУ.

Avatar

Зочин 2020-09-22 64.119.23.101

ҮХЛЭЭ ХҮҮР ЭЭ

Avatar

Зочин 2020-09-22 31.151.236.21

Харин тийм, өдөр бүр шахам л хүүхэд хүчэрхийлэлд өртөж амь нь эрсдээд байхад нэр төр албан тушаалаар хэнээрхсэн ЗАЛУУС л олшроод байхиймаа. Тэд үнэхээр тийм МУНДАГ уу???

Avatar

ЗОЧИН 2020-09-22 66.181.187.138

НАМ ДАМЖИЖ АШИГ ХАЙГЧИД ТЭГДЭГ ЮМ ДАА !!! ХА ХА ХА !!! ЮУН ШҮҮХ !!!

Avatar

Ариунболд гэж нусгай 2020-09-22 59.153.113.175

Хөгийн амьсгаа

Avatar

Ажиллаж байсан хүн 2020-09-22 103.10.22.76

Чингэлтэй дүүргийнхэн АН аас айгаад үхэх гэж байхгүй юу: Хүссэн юм хүзүүгээр болж ардчилсан намд ялагдаж сандал суудлаасаа салаасай .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж