"Т.Аюурсайханы хүмүүс нэр дэвшигчийг бүртгэлээс хассан, шүүхдэнэ"

Хуучирсан мэдээ: 2020.09.22-нд нийтлэгдсэн

"Т.Аюурсайханы хүмүүс нэр дэвшигчийг бүртгэлээс хассан, шүүхдэнэ"

"Т.Аюурсайханы хүмүүс нэр дэвшигчийг бүртгэлээс хассан, шүүхдэнэ"

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын /АН/ зүгээс өнөөдөр /2020.09.22/ мэдээлэл хийлээ. Тодруулбал,  Чингэлтэй дүүргийн сонгуулийн хороо өчигдөр  АН-аас Чингэлтэй дүүргийн 15-р тойрогт нэр дэвшигч Д.Эрдэнэбат, 16-р тойрогт нэр дэвшигч Ц.Уугантуяа нарыг нэр дэвшигчийн бүртгэлээс хассан байна.Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын зүгээс УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга , Т.Аюурсайхан даргатай МАН хууль бусаар нөлөөлсөн гэж үзэж байгаа бөгөөд нэр дэвшигчдийн нэрсийг татсан үйлдэл нь хууль бус болохыг мэдэгдлээ. 

АН-ын хуулийн зөвлөх Н.АРИУНБОЛД:

-Чингэлтэй дүүргийн сонгуулийн хороо нь долоон хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд олонх нь УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы ойр дотны хүмүүс  байна. АН-ын гишүүн мөн гэж үзээд нэр дэвшүүлсэн байхад өөр намын гишүүн гэсэн үндэслэлээр нэр дэвшүүлэхээс татгалзсан учраас шүүхийн байгууллагад хандахаа үүгээр мэдэгдэж байна. Улс төрийн намын тухай хуульд зааснаар тухайн намаас гарах өргөдлөө өгснөөр гарсанд тооцдог. Гэтэл манай нэр дэвшигчдийг  тухайн өргөдөл хүсэлтийг нь үл харгалзан өөр намын гишүүнчлэлтэй гэж үзсэн нь хууль бус юм. Улс төрийн аль нэг намд элсэх түүнээсээ гараад өөр намд элсэх эрх нь Үндсэн хуулиар баталгаажсан эрх. Наймдугаар сарын 27-нд албан ёсоор АН-д элсэх хүсэлтээ гаргаж элссэн. Миний ойлгож байгаагаар өмнө нь иргэний танхим байгуулан  ажиллаж байсан нь аль нэг намын гишүүн гэсэн үг биш.

Чингэлтэй дүүргийн 16-р тойрогт нэр дэвшигч Ц.УУГАНТУЯА:

-Өөр намын гишүүнчлэлтэй гэж үзэх үндэслэлтэй байх тул нэр дэвшигчийн бүртгэлээс хассан гэж байна. 2016-2018 онд иргэний танхимын ажилтнаар ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ намайг МАНын гишүүн байна гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Би үүнийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хэрэв би МАНын гишүүн байсан бол надад намын батлах байх байсан. Би нэр төрөө сэргээлгэж нэр дэвшмээр байна. Хууль бусаар биш шударгаар өрсөлдөөч гэж хүсч байна.

 

Чингэлтэй дүүргийн 15-р тойрогт нэр дэвшигч Д.ЭРДЭНЭБАТ:

-Миний хувьд Чингэлтэй дүүргийн МАНын хороонд гишүүнчлэлтэй байсан. Улмаар  2020 оны наймдугаар сарын 27-нд Чингэлтэй дүүргийн МАНын хорооноос өөрийн хүсэлтээр татгалзах өргөдлөө, намын батлагын хамт  өгсөн. Мөн энэ өдрөө АН-ын гишүүнээр элссэн.  Хэрэв миний нэр дэвших эрхийг буцаагаад сэргээх юм бол Чингэлтэй дүүргийн 15-р тойрогт намайг дэмжээч гэж ганц иргэнтэй ч уулзахгүй. Ингээд өрсөлдөөд үзье л дээ МАНыхан гэлээ.

 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж