Ботсванад усны бохирдлоос болж, 300 гаруй заан үхжээ | News.MN

Ботсванад усны бохирдлоос болж, 300 гаруй заан үхжээ

Ботсванад усны бохирдлоос болж, 300 гаруй заан үхжээ

Ботсванад усны бохирдлоос болж, 300 гаруй заан үхжээ

Ботсвана улсад 300 гаруй заан цөөрөмд үүсдэг цианобактерийн нөлөөгөөр үхсэн хэмээн Засгийн газраас нь эцэслэн мэдэгджээ. Гэвч зарим байгаль хамгаалагчид дээрх тайлбартай санал нийлэхгүй байгаа гэнэ.

Гурван сарын дотор нийт 300 гаруй заан ойр ойрхон үхсэнийг энэ оны тавдугаар сард анх тэмдэглэж, долдугаар сарын эхээр мэдээлжээ. Заануудын үхлийн шалтгаан учир битүүлэг байсан тул Ботсвана улсын Засгийн газар зааны хүүр, хөрс, уснаас дээж аван лабораторын шинжилгээнд өгөх тушаал гаргажээ.

Цианобактери нь тогтоол усанд үүсдэг ч тэр болгон хор ялгаруулдаггүй юм. Гэвч уур амьсгал өөрчлөгдөхийн хэрээр усны дулааны хэм нэмэгдэж, улмаар нян үржих таатай нөхцөл үүссэнээр цианобактериүд хор ялгаруулах нь ихэссэн хэмээн эрдэмтэд дүгнэж байгаа аж.

Ботсвана улсад Африкийн 130 мянган заан нутагладаг нь Африкийн бусад оронтой харьцуулахад хамгийн олон тоо юм. Гэвч өнгөрсөн жил Ботсвана улсын Засгийн газар 2014 оноос хойш хэрэгжиж байсан заан агнахыг хориглосон хуулийг цуцалж, олны эсэргүүцлийг дагуулсан билээ.

Харин зарим байгаль хамгаалагчид Засгийн газрын дээрх мэдээлэлтэй санал нийлэхгүй байгаа бөгөөд болсон явдалд хулгайн анчдыг буруутгаж байгаа гэнэ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж