АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноуден өнгөрсөн онд хэвлүүлсэн “"Permanent Record"” номынхоо ашгаас таван сая гаруй ам.долларыг АНУ-ын Засгийн газарт төлөхийг зөвшөөрчээ.
Уг дурсамж ном нь Сноуден АНУ-ын тусгай албанд ажиллаж байх үедээ гарын үсэг зурсан нууцыг үл задруулах тухай тохиролцоог зөрчиж байна гэж тус улсын эрх баригчид үзэж, түүний эсрэг шүүхэд зарга үүсгэсэн тухай мэдээллээс бүрдсэн юм.
Иймд “"Permanent Record"” номын борлуулалтаас олсон бүх орлого АНУ-ын Засгийн газрынх болох ёстой гэж нэхэмжлэгч тал үзэж байгаа ба энэ сарын байдлаар Сноуден номын борлуулалтаас 4,2 сая ам.долларын ашиг олоод байгаа аж. Үүнээс гадна Сноуден 56 илтгэл тавьж 1,03 сая ам.долларын орлого олсон нь ч мөн АНУ-ын Засгийн газрын орлого болох юм .
Сноуден 2013 онд Америкийн тусгай албадын цахим мөрдлөгийн арга замууд, тэр дундаа гадаадын удирдагчдын яриа хэлэлцээрийг хууль бусаар тагнаж чагнадаг талаарх мэдээллийг нийтэд цацаж, улмаар ОХУ-руу дүрвэж, тэндээ улс төрийн орогнол хүссэн билээ. АНУ-ын зүгээс түүнийг эх орноосоо урвасан, үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулсан гэж буруутгаж байгаа юм.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ