НОК хандивыг төсвийнхний цалингаас шууд татаж болохгүй

Хуучирсан мэдээ: 2020.09.22-нд нийтлэгдсэн

НОК хандивыг төсвийнхний цалингаас шууд татаж болохгүй

НОК хандивыг төсвийнхний цалингаас шууд татаж болохгүй

“Захиргааны шинэ санаачлага” ТББ-аас Коронавирусээс сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарцуулж буй улсын төсвийн хөрөнгө, гадаадын тусламж, дотоодын хандивын зарцуулалтад мониторинг хийснээ өнөөдөр /2020.09.22/ сэтгүүлчдэд мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын комиссын дансанд 2020 оны гуравдугаар сарын 5-аас дөрөвдүгээр сарын 1-ны хооронд нийт 337 байгууллагаас 227.2 сая төгрөгийн хандив цугларсан байна. Энэхүү хандив өгсөн байгууллагуудыг ангилж үзвэл төрийн өмчит 16 сургууль, 49 хувийн сургууль, 169 улсын цэцэрлэг, 98 нь хувийн хөрөнгө оруулалттай цэцэрлэг байжээ. Мөн эдгээр байгууллагуудын хандивын дүнг хувиар авч үзвэл хувийн цэцэрлэг 30 хувь буюу 68 сая төгрөг, улсын цэцэрлэг 29 хувь буюу 113 сая төгрөг, улсын сургууль 14 хувь буюу 31,7 сая төгрөг, хувийн сургууль 5 хувь буюу 11.3 сая төгрөгийг тус тус хандивласан байна.

“Захиргааны шинэ санаачлага” ТББ-ын тэргүүн С.ЦЭРЭНПҮРЭВ :

Хандивын үйл ажиллагаа нь мөн чанартаа иргэдийг өөрсдийн сайн дурын үндсэн дээр, тухайн байгууллагын хурлын протоколоор баталгаажих ёстой ч нийслэлийн төрийн болон хувийн өмчийн сургууль, цэцэрлэгийн байгууллагад ажиллагсадын цалингаас шууд татах байдлаар авсан байх магадлалтай байна. Мөн зарим хандивын эх сурвалжаа нууцалсан байна. Хандив тусламжийн мөнгийг  хэрэгцээт газар нь зохих байгууллагуудад шилжүүлсэн боловч үнийн хувьд харьцангуй өндөр буюу 2-3 дахин өндөр үнэтэй худалдан авалт хийж байгаа нь гол асуудал болж байна. Мөн Засгийн газар хандив тусламжийг хүлээж авдаг сан байгуулмаар байгаа юм. Ямар ч хандив иргэдийн хяналттай байх хэрэгтэй. Хэрхэн зарцуулж байгааг хянах нь зүйтэй гэсэн санал хэлмээр байна.

Нийслэлийн онцгой комист цугларсан хандив тусламжийн хөрөнгө, түүний зарцуулалтад мониторинг хийхэд хандив тусламжийг сайн дурын үндсэн дээр явуулж буй эсэхэд хяналт тавих механизмыг хэрэгжүүлэх, албан тоот явуулах, шахах байдлаар хандив татах асуудлыг анхааралдаа авах,

Хандив тусламжийн хөрөнгө, түүний зарцуулалтыг иргэд олон нийтэд ил тод мэдээлж байх,  Хандив тусламжийн хөрөнгийн зарцуулалтанд дүн шинжилгээ хийж, худалдан авалтыг хянах, зах зээлийн үнээс өндөр үнээр худалдан авалт хийх, тодорхой бүлэг мөнгө завших боломжийг олгохгүй байх хяналтын механизм ажиллуулах шаардлага байна гэлээ.

Б.СУМЪЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж