Gucci өвдгөн дээрээ өвс, шорооны толботой өмд худалдаанд гаргажээ | News.MN

Gucci өвдгөн дээрээ өвс, шорооны толботой өмд худалдаанд гаргажээ

FASHION

Gucci өвдгөн дээрээ өвс, шорооны толботой өмд худалдаанд гаргажээ

Gucci өвдгөн дээрээ өвс, шорооны толботой өмд худалдаанд гаргажээ

Зүлэг, шороон дээр өвдгөөрөө хэсэг суухад л өмдөн дээр ногоон толбо үлддэг билээ. Гэтэл дэлхийн алдартай загварын фирм өвдгөн дээрээ зүлэг, шорооны хиймэл толбо бүхий шинэ жийнсэн өмд 773 ам.доллараар худалдаанд гаргажээ.

Gucci брендийнхэн шинэ өмдөө “2020 оны намар, өвлийн загварт багтсан гранж хэв маяг. Энэхүү өргөн өмдийг органик даавуугаар урласан бөгөөд өвс, шорооны толбыг тусгайлан бүтээсэн болно. Gucci өөр загваруудыг хооронд нь нийлүүлснээр винтэйж, контэмпрари хоёрын ялгааг арилгаж байна” хэмээн тайлбарлажээ.

Дээрх өмдийг худалдан авч өмссөнөөрөө та гадуур явах, адал явдал эрэн хайх дуртай, байгальд хайртай хүн шиг харагдах учиртай аж. Гэхдээ үнэн хэрэгтээ хэн ч ийм үнэтэй авсан өмдөө хөдөө фермд очихдоо өмсөхгүй болов уу.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

123456 2020-09-22 49.0.212.4

Бүр нэг уйдаж гүйцжээ

Avatar

Ногоон өвдөг 2020-09-22 104.243.212.33

Өмдний өвдөг нь зонхилох ганцхан шалтгааны улмаас өвсөнд ногоордог. Тэр шалтгааныг таагаарай. Өмднийхөө өвдгийг ногооруулж байсан хүмүүс мэднэ дээ.

Avatar

G 2020-09-22 202.131.229.146

Esvel ta zugeer l 10$ oor avsan jeansee zunii ulirald nogoon deer onhorood ugaalgui nogoon tolbtoi bolgoj bolno .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж