Зүлэг, шороон дээр өвдгөөрөө хэсэг суухад л өмдөн дээр ногоон толбо үлддэг билээ. Гэтэл дэлхийн алдартай загварын фирм өвдгөн дээрээ зүлэг, шорооны хиймэл толбо бүхий шинэ жийнсэн өмд 773 ам.доллараар худалдаанд гаргажээ.
Gucci брендийнхэн шинэ өмдөө “2020 оны намар, өвлийн загварт багтсан гранж хэв маяг. Энэхүү өргөн өмдийг органик даавуугаар урласан бөгөөд өвс, шорооны толбыг тусгайлан бүтээсэн болно. Gucci өөр загваруудыг хооронд нь нийлүүлснээр винтэйж, контэмпрари хоёрын ялгааг арилгаж байна” хэмээн тайлбарлажээ.
Дээрх өмдийг худалдан авч өмссөнөөрөө та гадуур явах, адал явдал эрэн хайх дуртай, байгальд хайртай хүн шиг харагдах учиртай аж. Гэхдээ үнэн хэрэгтээ хэн ч ийм үнэтэй авсан өмдөө хөдөө фермд очихдоо өмсөхгүй болов уу.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ