БНХАУ зэвсгийн сүр хүчээ гайхуулсан бичлэгт Холливудын киноны хэсэг ашиглажээ

Хуучирсан мэдээ: 2020.09.22-нд нийтлэгдсэн

БНХАУ зэвсгийн сүр хүчээ гайхуулсан бичлэгт Холливудын киноны хэсэг ашиглажээ

БНХАУ зэвсгийн сүр хүчээ гайхуулсан бичлэгт Холливудын киноны хэсэг ашиглажээ

БНХАУ-ын нисэх хүчин цахим хуудсандаа АНУ-ын цэргийн байгууламжуудыг устгаж буй богино бичлэг байршуулжээ. Гэвч бичлэгийн зарим хэсэг дээр Холливудын киноны хэсгүүдийг эвлүүлсэн болохыг гярхай үзэгчид анзаарсан байна.

Ардын чөлөөлөх армийн нисэх хүчний өнгөрсөн долоо хоногийн сүүлээр нийтэлсэн нэгэн бичлэгт БНХАУ-ын бөмбөгдөгч онгоц Н-6 Гуам дахь АНУ-ын тэнгисийн цэргийн баазыг бөмбөгдөн сөнөөж байгааг дүрсэлжээ.

“Дайны бурхан Н-6 онгоцны сүр хүч” нэртэй тус бичлэгийн дунд хэсэгт хятад нисгэгч товч даран АНУ-ын цэргийн бааз дээр бөмбөг хаях аж. Улмаар АНУ-ын цэргийн баазууд дэлбэрч, түүнийг нь удаашруулан харуулж, сүртэй хөгжим дэвсчээ. Гэвч дэлбэрэлтийн хэсгүүд нь дэлхийд алдартай адал явдалт киноны хэсгүүд байжээ.

Жишээ нь, пуужин бай руугаа хурдлан нисэх үеийн дүрс нь “Transformers: Revenge of the Fallen” киноны эхний үзэгдэл бол дэлбэрч байгааг харуулсан хэсэг нь Николас Кэйжийн тоглосон 1996 оны “The Rock” киноны дүрс юм.

БНХАУ ийнхүү эвлүүлсэн бичлэгээ хоёр улсын цэргийн хүч өмнөд хятадын тэнгист зөрчилдөөнтэй байгаа үед цацсан нь олны анхаарлыг татаад байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ХахаХаха
18
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
5
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж