"ТҮЦ эрхлэгчид мөнгөний машин биш" | News.MN

"ТҮЦ эрхлэгчид мөнгөний машин биш"

"ТҮЦ эрхлэгчид мөнгөний машин биш"

"ТҮЦ эрхлэгчид мөнгөний машин биш"

Монголын Худалдаачдын холбооноос өнөөдөр /2020.09.22/ Бид амьдармаар байна сэдвийн хүрээнд Зөрчлийн тухай хууль бодит байдал дээр хэрэгжихгүй байгаа тухай мэдээлэл хийлээ.


Монголын худалдаачдын холбооны тэргүүн З.Пунсалдулам “ТҮЦ эрхлэгчид төрийн мөнгөний машин болоод удаж байна. Тухайлбал, хууль хяналтын байгууллагуудаар худалдаачдыг дарамталдаг, өндөр хүүтэй зээлээр мөлждөг, ажилгүйдэл, ядуурлыг улам тэлж байгаа шуналт төрийнхөнтэй тэмцэх гэж худалдаачид бид өнөөдөр нэгдэж байна. Худалдаа, наймаа эрхлэн өөрсдийнхөө хүчээр амьдралаа босгох гэж хичээж байгаа цөөхөн ард түмнээ Зөрчлийн хуулиар хязгаарлаж, өдөр бүр торгуулийн хуудас өгч, эд бараа, бэлэн мөнгө, пос машиныг маань хураан авч дээрэнгүй авирлаж байгаа цагдаагийн байгууллага болон хэрэгждэггүй хууль баталсан төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлж байна. Бид өнөөдрөөс торгуулийн мөнгө төлж чадахгүй. Эрх баригчид та бүхнээс хэн дуртай нь аль нэг ТҮЦ-нд очиж, нэг өдөр ажиллаад үзэх хэрэгтэй. Тэр цагт л бидний зовлонг ойлгох болно. Зөрчлийн тухай хууль эрх мэдэлтнүүдэд үйлчлэхгүй атлаа эгэл жирийн худалдаа эрхлэгчид асар их дарамт учруулж байгаад бидний зүгээс гомдолтой байна.”

Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд ТҮЦ эзэмшигч Д.Отгонбаяр “Манай гэр бүл 0-9 насны таван хүүхэдтэй, залуу гэр бүл. Эхнэр бид хоёр 10 гаруй жил цуглуулсан мөнгөөрөө 3×5 хэмжээтэй ТҮЦ худалдан авч, үйл ажиллагаа явуулж байна. Өглөө 06:00 цагт нээж, орой 22:00 цаг хүртэл ТҮЦ-ээ ажиллуулж байж хоногийн хоолны мөнгөтэй залгадаг. Энэ хугацаанд хамгийн том есөн настай хүүхэд маань дөрвөн сартай дүүгээ кашаар угжиж өдрийг өнгөрүүлдэг. Бид өдөр бүр амралтгүй тогтмол ажиллаж байж сард гурван сая төгрөгийн орлого олдог. Үүнээс хэрэглээний зардал, өдөрт идэх хоол, ундны мөнгөө хасвал манай гэр бүлд хуримтлалын мөнгө огт үлддэггүй. Бид баяжих гэж ТҮЦ ажиллуулдаггүй шүү дээ. Гэтэл өдөр бүр Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас байцаагч нар орж ирж, хамгийн багадаа 20 мянган төгрөгөөр торгодог. Бүр өдөр бүр. Өөрсдөө болохоор гадаа зогсож тамхи татаад иш ээ хээв нэг хаячихаад явчихдаг. Түүнийг нь бид цэвэрлэдэг. Хаана байна, нөгөө олон нийтийн газар тамхи татвал иргэнийг 50 мянган төгрөгөөр торгоно гэсэн Зөрчлийн хуулийн биелэлт. Төрийн алба хаагчдад биш ард иргэд, ТҮЦ эрхлэгчид нарт л тэр хууль жинхэнэ утгаараа хэрэгжиж байна.”

Монголын худалдаачдын холбооноос төрөөс санаачилсан ядуурлыг бууруулах, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төсөл хөтөлбөрүүд зорилтот бүлэгтээ хүрэхгүй, хулгайч, авилгач дарга, эрхмүүдийн амар хялбар хөрөнгөжих эх үүсвэр болж байгааг тууштай тэмцэнэ гэдгээ мэдэгдэж Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандан шаардлага хүргүүлэхээр боллоо. Мөн худалдаачдын холбооны ээлжит бус их хурлыг ирэх сарын 5-нд зохион байгуулах юм байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-22 202.179.25.186

ЭДНИЙ ЗӨВ БУРУУ ЗАВААН БОХИР ЭНЭ ТЭР НЬ Ч МЭДЭХГҮЙ ЭЭ. НЭГ Л ЗҮЙЛИЙГ МЭДЭЖ БАЙНА. ТҮЦЭЭР ХЭН ҮЙЛЧЛҮҮЛДЭГ ВЭ ГЭЖ. АВТОБУС ХҮЛЭЭЖ ЗОГСОЖ БАЙГАА ИРГЭД Л ГАНЦ НЭГ УНДЛАА БОХЬ АВДАГ Ш Д. ХУВИЙН УНААТАЙ ХҮМҮҮС ЭНҮҮГЭЭР ШАГАЙЖ Ч ҮЗЭЭГҮЙ БАЙДАГ. БАС АЛХААД ЯВЧИХДАГ ХҮМҮҮС ОРОХГҮЙ ШАХАМ. УНААГАА ХҮЛЭЭНГЭЭ Л ХҮМҮҮС ОРЖ ГАРДАГ БОЛОВ УУ. ТЭРИЙГ Л МЭДЭХИЙН БАЙНА.

Avatar

Зочин 2020-09-22 66.181.161.68

Амьдралаа залгуулахын тулд өөрсдийнхөө байгаа мөнгөний хэмжээндээ түц эрхэлдэг хэсэг бүлэг хүмүүс байдаг юун нь болохгүй гэж тэд төрөөс хоол гуйсангүй төрийн мөнгө идсэнгүй хулгай дээрэм хийсэнгүй өөрийн хүч чадлынхаа хэмжээнд хөдөлмөр хийж амьжиргаагаа аваад явж байгаа хүмүүсийг юунд нүд үзүүрлэнэ вэ өөр яах ёстой юм төр олигтой цалин өгөөд ажил хийлгэдэг бол юу гэж ингэж юм. Энэ хүний амьдрал.

Avatar

зочин 2020-09-22 202.126.89.74

Түц гэж хотын хамгийн бохир заваан хэсэг болоод удаж бна. Та нарын эрх ашиг бүхнээс дээгүүр байх ёсгүй.

Avatar

Зочин 2020-09-22 202.9.46.175

Явган хүний замыг хаагаад явах аргагүй болгосон байдаг нь үнэхээр уур хүрмээр. Үйлчлүүлэхгүй байх хэрэгтэй. Хүххдүүдээ ийм газраас бүү юм ав гэж сайн хэлж байх хэрэгтэй. Татвар төлөхгүй олон жил ингэж наймаа хийж амташчихаад энэ чигээрээ байхыг хүсч байгаа, өөр юм байхгүй. Өгсөн зөвшөөрөл байдаг юм бол дуусахаар нь бүү сунга

Avatar

бый 2020-09-22 124.158.107.71

ТҮЦ-д өргөн хэрэглээний ахуйн бараа зардаг больё. Хоол хүнсний зүйл зарахыг хориглох хэрэгтэй

Avatar

зочин 2020-09-22 192.82.78.119

ТҮЦ-үүдийг бүгдийг хаах хэрэгтэй. Тэнд эрүүл ахуйн наад захын
шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнүүд хятад гоймон, наршсан чихэр
хугацаа нь өнгөрсөн бохь, зундаа халуун болсон ундаа гээд голдуу хүүхдүүд оюутнууд авдаг
юмнууд зардаг. Одоо хаана л бол хаана дэлгүүр байна. ТҮЦ-үүд бол бараа бүтээгдэхүүн дутмаг 90-ээд онд
бий болсон үйлчилгээ. Хаа бүх ТҮЦ-үүдийг

Avatar

бат 2020-09-22 103.229.121.55

ТҮЦ Улаанбаатарт хэрэггүй. Нэг мөр бүгдийг зогсоо

Avatar

Зочин 2020-09-22 202.179.24.188

ed ch huurhii tumnii tulsun tatvariin mungiig hulgailagch turiinhnuus havi iluu humuus l dee

Avatar

Дэлгүүр 2020-09-22 64.119.19.214

Дэлгүүр болгосон нь дээр дээ

Avatar

иргэн 2020-09-22 192.82.66.151

Энэ хэний явууллага бэ.Тэгэх тусам төр төмөр нүүрээ харуул.Хамгийн заваан газар түц.Татвараа төл.Хуулинд захирагд.Цэвэр орчинд ажилла.Хуулийн дагуу ажиллавал хэн та нарыг дарамтлах юм.Эрхээч эдлэ ,үүрэг ахриуцлагаа ч үүр.Дандаа өрөвдүүлэх гэж байхгүй.Хүмүүс битгий орж худалдаа хий баталгаатай газраас авч бай.Бүгдээрэ энэ хуулинд захирагддаггүй хүмүүсэд баталгаатай газар наймаагаа хий гэж шаардалга байнга тавьж байя.Тэгэж байж хууль бус үйлдлүүд зогсоно.Бүгд хуулин дор ажиллаж амьдрах ёстой.

Avatar

Зочин 2020-09-22 203.217.139.243

УБ хотод нэг ч ТҮЦ байх ёсгүй. Хадгалалтын горим зөрчсөн, муудсан элдэв юм зарж, тэрийг нь сургуулийн хүүхдүүд голдуу авч идэж, ууж хордож байна. Нийслэл, дүүргийн удирдлагууд ТҮЦ-үүдийг буулгах талаар дорвитой арга хэмжээ огт авахгүй юм. Ямар учиртай болоод ийм заваан юмнуудыг байлгаад байдаг байнаа. Ариун цэврийн шаардлага гэдэг юмыг эд нарыг мэдэх ч үгүй, заваарсан юмнуудыг зайлуулаач.

Avatar

Зочин 2020-09-22 103.212.117.201

naad zavaan tutsnuudiig bugdiig ni buulga

Avatar

Зочин 2020-09-22 103.57.94.104

хэрэг байна уу нул хасгууд

Avatar

Монгол хүн 2020-09-22 202.179.30.30

гээндээ ч бий, гоондоо ч бий. Цагдаа мэргэжлийн хяналтынхан зөвлөмж өгөхөөсөө илүү шууд эднийг дарамталж торгодохоо урьтал болгодог. ТҮЦ эрхлэгчид арииун цэдрийг сайн сахих хэрэгтэй байх.

Avatar

Зочин 2020-09-22 139.5.219.180

НҮҮР ӨГХӨӨР ДАВАРДАГ ХҮМҮҮС ШҮҮ. ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ ХААЖ ТҮЦ ТАВИНА. ТЭР ДОТРОО БААЖ ШЭЭНЭ. ЗАРИМ НЬ ОРХООР ШЭЭС ҮНЭРТЭНЭ. ЗАРИМ НЬ ЦАЙНЫ ГАЗАР ШИГ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛНА. САРЫН 2 САЯ ТӨГРӨГ ОЛДОГ ГЭЖ БАЙГАА.

Avatar

Зочин 2020-09-22 202.179.24.161

солиороорой. эрүүл ахуйн шаардлага хангахгүй байж. ТҮЦ-үүд 30-40 градусын халуунд хиамтай ороомгийг ил задгай тавиад зарж байдаг юм билээ. Мөнгө л гэхээс хүний эрүүл мэндийг огт боддоггүй муухай улс

Avatar

Иргэн 2020-09-22 202.21.108.198

Татвар огт төлдөггүй Сүрэг л дээ.Одоо хангалттай одоо дэндлээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж