Жон Ленноны алуурчин Йокогоос өршөөл эрэв

Хуучирсан мэдээ: 2020.09.22-нд нийтлэгдсэн

Жон Ленноны алуурчин Йокогоос өршөөл эрэв

Жон Ленноны алуурчин Йокогоос өршөөл эрэв

Английн алдарт “Beatles” хамтлагийн дуучин Жон Ленноны амийг хөнөөсөн алуурчин Марк Чапман гэгч 40 жилийн дараа Йоко Оногоос өршөөл эржээ. Өдгөө 65 настай Марк Чапман 1980 онд Жон Ленноныг Нью-Йорк дахь байрных нь гадаа буудаж хөнөөсөн юм. Тэрбээр бүх насаараа шоронд хорих ял эдэлж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 11 удаа өршөөлд хамрагдахыг оролджээ.

Тэрбээр Йоко Онод хандан өршөөл эрэхдээ өөрийнхөө үйлдлийг нэр алдарт хүрэхийн төлөөх арга ядсан үйлдэл байсан хэмээн тайлбарлажээ. Марк Чапман хэлэхдээ “Би буруу зүйл гэдгийг мэдэж байсан. Би зөвхөн нэр алдрын төлөө үүнийг хийсэн. Нэг үгээр, зөвхөн алдар нэр. Жон Леннон хэтэрхий алдартай байсан учраас жагсаалтын эхэнд байсан” хэмээжээ.

Эх сурвалж: Mirror

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж