Төгрөгт итгэх иргэд, ААН-үүдийн итгэл суларч байна

Хуучирсан мэдээ: 2020.09.22-нд нийтлэгдсэн

Төгрөгт итгэх иргэд, ААН-үүдийн итгэл суларч байна

Төгрөгт итгэх иргэд, ААН-үүдийн итгэл суларч байна

Төгрөгийн тогтвортой байдлыг хангахад иргэдийн төгрөгт итгэх итгэл шууд нөлөөтэй. Өнгөрсөн оны наймдугаар сарын эцэст нийт хадгаламжийн 21.3 хувийг валютын хадгаламж эзэлж байсан бол энэ оны наймдугаар сарын эцэст 29.4 хувь болж, 8.1 пунктээр өссөн байна. Валютын хадгаламж 4.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 74.0 (1.6%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.7 (58.6%) их наяд төгрөгөөр өсчээ.

Төгрөг болон валютын хадгаламж, сарын эцэст, тэрбум төгрөг

Нийт хадгаламжид валютын хадгаламжийн эзлэх хувь нэмэгдэж байгаа нь иргэд, ААНБ-ын төгрөгт итгэх итгэл суларч эхэлснийг харуулж байна.

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш 2020 оны наймдугаар сард 2849.11 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар, өмнөх сараас 0.4 хувиар суларчээ.

Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 2020 оны наймдугаар сард 411.18 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.7 хувиар, өмнөх сараас 1.7 хувиар суларсан байна. Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 2020 оны 8 дугаар сард 38.60 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар, өмнөх сараас 2.6 хувиар чангарчээ.

 Монголбанкнаас зарласан төгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш,
төгрөгөөр, жил бүрийн 6 дугаар сард

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж