ОХУ-д цөмийн цахилгаан станцын ойролцоо шувууд олноороо үхжээ | News.MN

ОХУ-д цөмийн цахилгаан станцын ойролцоо шувууд олноороо үхжээ

ОХУ-д цөмийн цахилгаан станцын ойролцоо шувууд олноороо үхжээ

ОХУ-д цөмийн цахилгаан станцын ойролцоо шувууд олноороо үхжээ

ОХУ-ын асар том цөмийн цахилгаан станцаараа алдартай Балаково хотод шувууд үхэж, замаар нэг хөглөрсөн зураг, бичлэгүүд цахим орчинд шуугиан тарьжээ.

Болсон явдлын талаар бичлэг анх ОХУ-ын цахим сүлжээ VK сайтад тавигдсан бөгөөд сэтгэгдэл хэсэгт хүмүүс шувууд гэнэт олноороо үхсэн явдлыг байгалийн гамшиг, галт наадам, үйлдвэрийн буруу, тэр байтугай 5G технологитой холбон олон таамаг дэвшүүлсэн байна.

Мөн нэг иргэн “Чернобиль киноны эхэнд шувууд яг ингэж үхдэг” хэмээн бичсэн нь хамгийн олон хандалттай сэтгэгдэл болжээ.

Саратовын мал эмнэлгийн газар болсон явдлыг шинжилж эхэлсэн бөгөөд шувуудыг нэг төрлийн шувууны ханиадаар өвчилсөн байж магадгүй хэмээн таамагласан байна. Харин нутгийн иргэд Москвагаас мэргэжлийн хүмүүс авчрах хэрэгтэй гэх байр суурьтай байгаа аж.

Энэ үйл явдлаас хэдхэн өдрийн өмнө АНУ-ын баруун өмнөд хэсгийн нутгуудад олон тооны шувууд маш олноороо үхэж байгааг нутгийн хэвлэлүүд идэвхтэи мэдээлж байсан бөгөөд эрдэмтдийн үзэж байгаагаар тэдгээр шувуудын үхэлд цаг уурын өөрчлөлт буруутай гэнэ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-22 192.82.78.33

Оросууд "тэнэг иван", гэж өөрсдийгөө хочилдог. Үнэн шүү. Одоо нөгөө путин рүүгээ л гөлийгөөд, юу гэж лүндэгнэхийг нь хараад л алмайраад л сууж байгаа. Наана нь хөнгөдөж элдэв долоон асуудалд орооцолдохгүйг хичээгээд л, юм буруугаар эргэвэл хэрхэн амиа авч гарах аа бодоод л, бүр хэнийг оронд нь гайтуулах вэ, гээд л сууж байгаа даа. Фашистууд хил даваад ороод ирцэн байхад л өдөөн хатгалганд автахгүй гээд л түгшүүр зарлахгүй байж байгаад хамаг онгоц танкаа хашаанд нь л сөнөөлгөдөг улс шүү дээ.

Avatar

Ovgon, 2020-09-22 66.181.177.147

taaj yadah yu baihav de, umhii orosiin atomiin stantsaas hort tsatsrag tuya aldsan bna. Orosuud uneniig nuugaad hezeech helehgui. Chernobel delbercheed hun am ni hort tuyand hordood uheed baihad buten 7 honog nuuh gej oroldson teneguud shde.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж