ОХУ-д цөмийн цахилгаан станцын ойролцоо шувууд олноороо үхжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.22-нд нийтлэгдсэн

ОХУ-д цөмийн цахилгаан станцын ойролцоо шувууд олноороо үхжээ

ОХУ-д цөмийн цахилгаан станцын ойролцоо шувууд олноороо үхжээ

ОХУ-ын асар том цөмийн цахилгаан станцаараа алдартай Балаково хотод шувууд үхэж, замаар нэг хөглөрсөн зураг, бичлэгүүд цахим орчинд шуугиан тарьжээ.

Болсон явдлын талаар бичлэг анх ОХУ-ын цахим сүлжээ VK сайтад тавигдсан бөгөөд сэтгэгдэл хэсэгт хүмүүс шувууд гэнэт олноороо үхсэн явдлыг байгалийн гамшиг, галт наадам, үйлдвэрийн буруу, тэр байтугай 5G технологитой холбон олон таамаг дэвшүүлсэн байна.

Мөн нэг иргэн “Чернобиль киноны эхэнд шувууд яг ингэж үхдэг” хэмээн бичсэн нь хамгийн олон хандалттай сэтгэгдэл болжээ.

Саратовын мал эмнэлгийн газар болсон явдлыг шинжилж эхэлсэн бөгөөд шувуудыг нэг төрлийн шувууны ханиадаар өвчилсөн байж магадгүй хэмээн таамагласан байна. Харин нутгийн иргэд Москвагаас мэргэжлийн хүмүүс авчрах хэрэгтэй гэх байр суурьтай байгаа аж.

Энэ үйл явдлаас хэдхэн өдрийн өмнө АНУ-ын баруун өмнөд хэсгийн нутгуудад олон тооны шувууд маш олноороо үхэж байгааг нутгийн хэвлэлүүд идэвхтэи мэдээлж байсан бөгөөд эрдэмтдийн үзэж байгаагаар тэдгээр шувуудын үхэлд цаг уурын өөрчлөлт буруутай гэнэ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж