Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна | News.MN

Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2016.02.08-нд нийтлэгдсэн

Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна

Энэ оны эхний нэгдүгээр сарын байдлаар объектын гал түймэр улсын хэмжээнд 357 удаа гарч, улс болоод иргэнд 1,15 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Түймрийн улмаас дөрвөн  хүн нас барж, 11 хүн түлэгдэж гэмтсэн байна. Мөн  405 толгой мал хорогдож, 211 гэр орон сууц шатсан гэсэн мэдээллийг мэргэжлийн байгууллагаас гаргажээ. Нийслэл хотод л гэхэд нэгдүгээр сард нийт 259 удаагийн гал түймэр гарч, 0,63 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 98 удаагийн гал түймэр гарч, 0,52 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Гал түймрийн аюулаас 18 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 2,3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг аврагч-гал сөнөөгчид авран хамгаалж чаджээ. Хэдийгээр өнгөрсөн оны мөн үеэс объектод гарсан гал түймрийн тоо 23,7  хувиар, учирсан хохирлын хэмжээ 39,2 хувиар тус тус буурсан боловч иргэд, аж ахуйн нэгжүүд баяр ёслолын өдрүүдэд анхаарал болгоомжтой байхыг ОБЕГ-аас сануулав.

Амралтын өдөр олон хоногоор үргэлжилж байгаатай холбоотойгоор албан байгууллагууд хариуцлагатай жижүүр ажиллуулж, анхаарал сэрэмжээ дээшлүүлэхийг онцгойлон анхаарууллаа.

Т.НОМИН

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж