АНУ дахь түвдүүдийг тагнадаг БНХАУ-ын туршуулыг илрүүлсэн гэв

Хуучирсан мэдээ: 2020.09.22-нд нийтлэгдсэн

АНУ дахь түвдүүдийг тагнадаг БНХАУ-ын туршуулыг илрүүлсэн гэв

АНУ дахь түвдүүдийг тагнадаг БНХАУ-ын туршуулыг илрүүлсэн гэв

Нью Йорк хотын цагдаагийн газрын офицер Баймадажи Ангван АНУ-д амьдарч буй Хятад, Түвд иргэдийг тагнан мэдээлэл цуглуулж, БНХАУ-ын засгийн газарт илгээдэг байсан хэмээн сэжиглэгдэж байгаа гэнэ.

Түүнийг өчигдөр/2020.09.21/ БНХАУ-ын хууль бус төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэсэн, залилан үйлдсэн, худал мэдүүлэг өгсөн, албаныхны ажилд саад учруулсан хэмээн Хууль зүйн яам нь буруутган саатуулсан байна.

“Шүүгдэгч Ангван БНХАУ-ын төлөө Нью Йорк хотын цагдаагийн газар болон нийт америкчуудын итгэлийг уландаа гишгэлээ. Энэ хэрэг бол БНХАУ АНУ-д ноцтой аюул заналхийлж буйн бас нэг сануулга, баталгаа боллоо” хэмээн холбооны мөрдөх товчооны тагнуулын албаны дарга Алан Кохлер ярьжээ.

Албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар бол Ангван цагдаа нарын нууц мэдээлэл, тайлангуудыг онгичиж, Нью Йорк хотод буй хятад, түвд хүмүүсийн талаар мэдээллүүдийг цуглуулдаг байсан аж.

Мөн шүүхийн бичиг баримт дээр Ангван консулын газрын ажилтанд БНХАУ-д амжилт авчрахын тулд Нью Йорк хотын цагдаагийн газрарт илүү өндөр албан тушаал руу дэвших хэрэгтэй байгаагаа, тэгж чадвал илүү нарийн мэдээллүүдийг гартаа оруулж чадна гэдгээ, цагдаагийн газарт туршуулаа шургуулж чадсандаа Бээжин баярлах ёстой зэрэг зүйлс ярьсныг нь дурджээ.

Өдгөө 33 настай Ангван өөрөө Түвд үндэстэн бөгөөд 2014 онд АНУ-ын армийн бэлтгэл офицер байх үеэсээ эхлэн тагнуул хийж эхэлсэн байна. Тэрбээр армид байхдаа Ирак, Афганистан болон нэг нууц ажиллагаанд явж байсан аж.

Ангваны гэр бүл хэдий БНХАУ-ын зүгээс хавчин дардаг Түвд үндэстэн ч гэлээ засгийн газартай гүнзгий харилцаатай байсаар ирсэн гэнэ. Тухайлбал, түүний аав БНХАУ-ын ардын чөлөөлөх армид алба хааж байгаад тэтгэвэртэ гарсан бол ээж нь БНХАУ-ын коммунист намд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан аж.

Тэрбээр жилд 50 мянган ам.долларын орлоготой ажилладаг гэнэ. Гэвч мөрдөн байцаагчдын олж мэдсэнээр 2016 онд Ангван БНХАУ-д суугаа ахынхаа дансруу 100 мянган ам.доллар шилжүүлсэн, дараа сард нь мөн БНХАУ-д буй хүний нэр дээрх данс руу 50 мянган ам.доллар шилжүүлж байжээ.

Ангван анх АНУ-д соёлын солилцооны визээр ирж байсан ч БНХАУ-д байхдаа түвд үндэстэн гэдгээсээ болоод маш их дарамтад байсан хэмээн мэдүүлж, орогнол хүсч үлдээд, бүрмөсөн суурьшсан аж.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
БурууБуруу
11
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж