Японы мэргэжлийн сүмод 31 удаа түрүүлсэн домогт аварга Чиёонофүжи Токио хотноо болсон сар шинийн арга хэмжээн дээр Монгол үндэсний дээлээр гоёжээ. Түүнийг гэр бүлийн хамт монгол дээл, хувцсаар гоёсоныг харсан олон түмэн талархалтай хүлээн авсан юм.
Чиёонофүжи аваргын хувьд 1981-90 оны хооронд дээд зиндаанд 31 удаа түрүүлсэн бөгөөд энэхүү амжилтаараа бүх цагийн гуравт бичигддэг юм.
Фотог фэйсбүүк хуудсаас авав.
Ч.БОЛ