Коронавирусийн вакциныг тэгш хуваарилах төсөлд 156 улс нэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.09.22-нд нийтлэгдсэн

COVID-19

Коронавирусийн вакциныг тэгш хуваарилах төсөлд 156 улс нэгджээ

Коронавирусийн вакциныг тэгш хуваарилах төсөлд 156 улс нэгджээ

Дэлхийн чинээлэг, хөрөнгөтэй улс орнууд шинээр бүтээгдэж буй коронавирусийн вакцины нөөцийн ихэнхийг урьдчилан захиалаад байгаа тухай мэдээлж буй.

Тэгвэл коронавирусийн вакциныг тэгш хуваарилах “Covax” төсөлд дэлхийн 156 улс орон нэгдсэн байна.

ДЭМБ-ын оролцож буй уг төсөл нь вакциныг баян чинээлэг болон ядуу буурай улсуудад түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй хуваарилах, аль нэг улсын бүх хүн амыг вакцинжуулах бус, бүх улс орны эрсдэлтэй хэсгийг вакцинжуулах зорилготой юм байна.

“Covax” төслийн хүрээнд эхний ээлжинд 2021 оны эцэс гэхэд оролцогч улс бүрийн хүн амын гурван хувийг вакцинжуулах гэнэ. Ингэхдээ эрсдлээр нь эрэмбэлж, халдвар авах хамгийн эрсдэлтэй бүлгийг түрүүлж вакцинд хамруулах юм байна. Ингэж явсаар дээрх хувийг 20 хувь болгохоор зорьж байгаа аж.

Эх сурвалж: The Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж