&#34Бишрэлт холдинг&#34 ХХК онцлох энтрепенерээр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2016.02.08-нд нийтлэгдсэн

&#34Бишрэлт холдинг&#34 ХХК онцлох энтрепенерээр шалгарлаа

“БИШРЭЛТ ХОЛДИНГ" ХХК 2015 ОНЫ ОНЦЛОХ ЭНТРЕПРЕНЕРЭЭР ШАЛГАРЛАА

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг ENTREPRENEUR арга хэмжээг жил бүр тогтмол зохион байгуулдаг.

БИШРЭЛТ ГРУПП 2015 онд хийж бүтээснээрээ бусдаас ялгарч, ололт амжилт, хөдөлмөрийн үр дүнгээ үнэлүүлж ТОП-10 аж ахуйн нэгжийн нэг болсон ба хүндэтгэлийн тугаа мандууллаа.

“БИШРЭЛТ ХОЛДИНГ" ХХК нь 2015 онд Бишрэлт Группийн охин компаниуддаа 53,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтуудыг хийж 500 гаруй ажлын байрыг шинээр бий болгож, дотоодын үйлдвэрлэлийг бодитой дэмжиж чадсандаа баяртай байна.

2015 онд 356.0 сая төгрөгийг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх ажилд зориулсан ба бидний ажлын үр дүн, өгөөж жилээс жилд өргөжин тэлж түүнийхээ хэрээр нийгмийн сайн сайхны төлөө өөрсдийн зүгээс шалтгаалах бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй оролцож сайхан ирээдүйг бүтээлцэнэ гэдэгт итгэж байна.

Мөн байгаль орчин, ногоон эдийн засаг, ногоон үйлдвэрлэлийн асуудал нь Монгол улсын төдийгүй дэлхийн хэмжээний томоохон асуудал болоод байгаа өнөө үед манай группийн нийт гишүүн компаниуд, ажилтан, албан хаагчид, хамт олноороо, хүн бүр өөртөө ногоон сэтгэлгээг төлөвшүүлж ажиллахыг эрхэм болгон  “Органик монгол төслийн үйл ажиллагаа”, Капитал банк- “Бид ургуулж чадна”, “Намрын ногоон өдрүүд",  “Ногоон офисс”, “Тос хөтөлбөр” зэрэг томоохон хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүллээ. Цаашдаа ч нийгмийн сайн сайханд хандсан бодитой ажлуудыг хийж, илүү сайхан ирээдүйн төлөө хамтдаа зүтгэнэ.

Энэ боломжийг бий болгосон нийт харилцагч, хамтран ажилагсад, үйлчлүүлэгчиддээ Бишрэлт Группийн 1500 гаруй хамт олны зүгээс халуун талархал илэрхийлэн, цаашдаа хамтдаа үндэсний баялаг бүтээгч болохыг ерөөе!

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж