Европын орнууд цар тахлын эсрэг аргаа барж байна

Хуучирсан мэдээ: 2020.09.22-нд нийтлэгдсэн

Европын орнууд цар тахлын эсрэг аргаа барж байна

Европын орнууд цар тахлын эсрэг аргаа барж байна

Коронавирусийн халдвараар АНУ-д нар барсан хүний тоо Даваа гаригт (2020.9.21) 200 мянга давж, Европ даяар тархалтыг зогсоохоор чанга хатуу карантин арга хэмжээнүүдийг авч байна. Тухайлбал, Их Британид хөл хорионы шинэ дэглэм,Испанийн Загсийн газраас Мадридад карантин тогтоож, Чехэд Эрүүл мэндийн сайдаа огцруулан оронд нь өвчний тархалт судлаачийг томилжээ.

Их Британийн эрүүл мэндийн албаныхан халдварын шинэ тохиодлын тоо долоо хоног тутамд хоёр дахин нэмэгдэж байгааг анхааруулж, Ерөнхий сайд Борис Жонсон өнөөдөр (2020.9.22) халдварыг зогсоох шинэ арга хэмжээнүүдийг зарлахаар болсон байна. Их Британид өчигдөр халдварын 4300 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн аж. Францад өнгөрсөн амралтын өдрүүдээр халдварын тархалт эрчимжиж, хоногт 13 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Улмаар Италийн засгийн газраас Францын зарим нутгаас ирэгчдээс коронавирусийн халдваргүй гэх оношилгооны бичиг шаардаж эхэлжээ. Норвегийн Осло хотноо 10-аас дээш тооны хүн гэртээ цуглуулахыг хориглож, нийтийн тээврээр зорчихдоо заавал амны хаалт зүүхийг шаардаж байна. Германы Мюнхен хотноо халдварын тархалт өндөр буйгаас таваас дээш тооны хүн нэг дор цуглахыг хоригложээ.

Чехэд өнгөрсөн хавар халдварын тархалт Европын бусад орнуудыг бодвол бага байсан ч өдөрт  3000 шинэ тохиолдол бүртгэгдэх болжээ. Улмаар Эрүүл мэндийн сайдыг огцруулж, оронд нь өвчний тархалтыг судалдаг судлаачийг сайдаар томилон шинэ арга хэмжээг авахаар төлөвлөсөн аж.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж