Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн байна | News.MN

Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн байна

Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн байна

Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн байна

09 дүгээр сарын 22 буюу өнөөдөр 02:04:57 цагт ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 28 километрийн зайнд 5,8 магнитудын, 02:19:52 цагт ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 27 километрийн зайнд 5,1 магнитудын хоёр удаагийн газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Дархан, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна.

Он гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 39,786 газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Түүний дотроос магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 36 удаа тохиосноос 19 газар хөдлөлт нь ард иргэдэд мэдрэгдэм хүчтэй хөдлөлтүүд болжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-09-22 202.5.198.17

Хүчтэй газар хөдлөлтийн дараах чичирхийлэл байсан. Удаан алгуур чичирхийлсэн. Японд байхдаа бараг ямар хүчтэй хэдэн км гүн амьдарч байгаа газраас хэр холыг тааж барагцаалдаг болсон шүү.

Avatar

Зочин 2020-09-22 103.229.121.40

Mederseen. gazar hudulj baina gej medeegui. zuudelsen bna geed l ergeed untaad ugsun

Avatar

Зочин 2020-09-22 66.181.181.244

юу ч мэдэгдээгүй шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж