Жоншны уурхайд нуралт үүсч 30 настай эрэгтэй шороонд дарагджээ | News.MN

Жоншны уурхайд нуралт үүсч 30 настай эрэгтэй шороонд дарагджээ

Жоншны уурхайд нуралт үүсч 30 настай эрэгтэй шороонд дарагджээ

Жоншны уурхайд нуралт үүсч 30 настай эрэгтэй шороонд дарагджээ

Онцгой байдлын Ерөнхий газрын өчигдрийн /2020.09.21/ хоногийн мэдээнд дараах хэргүүд бүртгэгджээ.


Дундговь аймгийн Хулд сумын Шувуутай багийн Ар цагаан гэдэг газар өчигдөр /2020.09.21/ үйлдвэрлэлийн осол гарчээ. Тодруулбал,  сумын төвөөс зүүн зүгт найман  км-т, аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км-т байрлах  Баянбулаг нөхөрлөлийн жоншны уурхайд  16.30 цагийн орчим нуралт үүсчээ. Ослын улмаас тухайн газар нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэж байсан нийслэлийн Налайх дүүргийн иргэн 30 настай эрэгтэй М   20 метрийн гүнд шороонд дарагдсан байна. Аймгийн цагдаагийн газрын алба хаагчид дээрх газрыг  хамгаалтанд авсан бөгөөд  тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид мөн өдрийн 21:10 цагт тухайн газарт очжээ.

  • Дархан-Уул аймагт есдүгээр сарын 18-нд сураггүй алга болсон 70 настай  эмэгтэйн цогцсыг өчигдөр Хараа  голын уснаас гаргаж, тус аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ. Талийгаач алга болдог өдрөө найзуудтайгаа зугаалж явсан бөгөөд  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж