Япон олимп зохион байгуулах эрхийг авлигаар авсан уу?

Хуучирсан мэдээ: 2020.09.22-нд нийтлэгдсэн

Япон олимп зохион байгуулах эрхийг авлигаар авсан уу?

Япон олимп зохион байгуулах эрхийг авлигаар авсан уу?

Япон улсыг 2020 оны олимпийн наадмыг зохион байгуулах тендерт ялахад нь зөвлөж байсан зөвлөх компанийн зүгээс IOC буюу Олон улсын олимпийн хорооны гишүүн асан Ламин Диакийн хүү, түүний компанид нь тендерийн өмнө ба дараа нь нийтдээ 370 мянган ам.доллар шилжүүлсэн баримт өнгөрөгч Ням гаригт ил болжээ.

Одоогоор ил болоод буй санхүүгийн баримт бичгүүдийг нягтлан шалгаж байгаа бөгөөд Япон улс олимпийн зохион байгуулах эрхийг авахдаа ОУОХ-ны гишүүдэд авлига өгч, саналыг нь худалдан авсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.

Олимпийн наадмын зохион байгуулах тендерт Японд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн Сингапурт төвтэй Black Tidings Co. зөвлөх компанийн хувьд 2013 оны долоо болон аравдугаар саруудад  тус улсаас зөвлөх үйлчилгээнийхээ хөлс болох 230 сая иен буюу 2 сая ам.долларыг авчээ. Японы олимпийн хорооноос дээрх гүйлгээ хийгдсэнийг хүлээн зөвшөөрч, ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүйг мэдэгдлээ.

Өнгөрөгч Ням гаригт ил болсон баримт бичгийг үзэхэд 2014 оны нэгдүгээр сард Black Tidings Co. компани ОУОХ-ны гишүүн асан Ламин Диакийн хүү Папа Массата Диакт 150 мянган ам.долларыг шилжүүлжээ. Үүнээс өмнө нь 2013 оны арваннэг болон наймдугаар саруудад Оросын банкаар дамжуулан нийтдээ 35 мянган ам.долларыг Папа Массатад шилжүүлсэн бол түүний компанийн данс руу 2013 оны арваннэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд 217 мянган ам.долларыг шилжүүлсэн аж.

Өдгөө 87 настай Сенегал бизнесмен Ламин Диакийн хувьд 1999 оноос 2015 он хүртэл олон улсын хөнгөн атлетикийн холбооны удирдах зөвлөлийн гишүүний албыг хашиж байжээ.

Дээрх ноцтой бичиг баримтуудыг олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум болон Buzzfeed News, Asahi Shimbun, Kyodo News, France Radio зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран АНУ-ын Сангийн яам болон Францын эрх баригчдаас олж илрүүлжээ.

Уг хэргийн талаар Папа Массата Kyodo News агентлагт тодруулга өгсөн бөгөөд тэрбээр энэхүү мөнгийг “Хятад улсад байгуулсан ивээн тэтгэгчийн гэрээний мөнгө. Надад Токиогийн олимптой холбоотой хийсэн нэг ч зүйл байхгүй” хэмээжээ. Харин Японы олимпийн хорооны тэргүүн асан Цүнэказү Такэда “Надад одоогоор мэдэх зүйл алга. Black Tidings Co. компани руу бид зөвлөх үйлчилгээнийхээ л төлбөрийг шилжүүлсэн. Түүнээс цааш юу болсныг мэдэхгүй” хэмээн тайлбар өгчээ.

2019 оны зургадугаар сард Францын эрх баригчид Японы олимпийн хороо тэргүүн асан Такэдаг авлигын хэрэгтэй холбогдуулан албан ёсоор шалгаж эхэлсэн бөгөөд үүнтэй холбогдуулан Такэда 2019 онд албан тушаалаа хүлээлгэн өгсөн юм.

Папа Массатагийн хувьд аавынхаа удирдлага дор IAAF буюу Олон улсын хөнгөн атлетикийн холбооны маркетингийн зөвлөхөөр ажиллаж байжээ.

Black Tidings Co. компани банкныхаа дансыг ашигладаггүй байсан бөгөөд зөвхөн Япон улсаас зөвлөх үйлчилгээнийхээ төлбөрийг авахдаа л ганцхан удаа ашигласан гэнэ. Үүнийг Франц улсын эрх баригчид авлигалын хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгаж байна.

Black Tidings Co. хэмээх зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компанийг Папа Массатагийн найз 2014 онд байгуулсан гэв.

Япон улсын зүгээс зөвлөх үйлчилгээ авсан төлбөр болох 230 сая иенийг л шилжүүлсэн гэж байгаа бөгөөд энэхүү мөнгийг цааш нь хэрхэн зарцуулсан талаар одоог хүртэл нууц хэвээр байна. Токио хот 2016 оны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг Бразилын Рио-де-Жанейро хотод алдсан хэдий ч 2020 оны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг Туркийн Истанбул болон Испанийн Мадрид хотуудыг ялж, авсан билээ.

Өнгөрсөн долоо хоногт Парис хотын шүүхээс Ламин Диакыг Оросын допингийн хэргийг нуун дарагдуулсан , хээл хахууль авсан зэрэг хэргүүдэд буруутган 500 мянган еврогоор торгож, хоёр жилийн ял оноожээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж