“Turquoise Hill Resources”-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орлоо

Хуучирсан мэдээ: 2020.09.21-нд нийтлэгдсэн

“Turquoise Hill Resources”-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орлоо

“Turquoise Hill Resources”-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орлоо

“Оюу Толгой” төслийн хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” компанийн Төлөөлөн удирдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ. Тодруулбал, тус компанийн ТУЗ-д багтдаг захирал Алан Чирвин есдүгээр сарын 17-нд ажлаа өгч, түүний оронд “Rio Tinto”-гийн хөнгөн цагааны бизнесийн салбарт Ерөнхий зөвлөхөөр ажиллаж байгаа Альфи Григг томилогджээ.

 Альфи Григг нь “Rio Tinto”-ийн Номхон далайн бүс нутаг дахь хөнгөн цагаан боловсруулах үйлдвэрүүд, бокситийн төсөлтэй нь холбоотой хууль, журмын үйл ажиллагаанд хяналт тавин ажилладаг юм байна.

Уг мэдээллийн дараагаар Торонтогийн Хөрөнгийн биржид “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханш 2.59 хувиар буурч, 1.13 канад доллар болсон байна.

Дашрамд дурдахад, “Turquoise Hill Resources”-ийн 50.8 хувийг эзэмшдэг “Rio Tinto” компани ажлын хариуцлага алдаж, Австралийн уугуул иргэдийн соёлын өвийг устгасан хэмээн буруутгаж, компанийн ТУЗ-ын гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак болон Төмрийн хүдрийн уурхайн гүйцэтгэх захирал Крис Солсбери, Харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал Симоне Нивен нарыг огцруулахаар болсноо энэ сарын 11-нд зарласан билээ.

Эх сурвалж: TURQUOISE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж