ШШҮХ: Талийгаач охиныг гадаргуутай зүйлээр цохисон байх магадлалтай | News.MN

ШШҮХ: Талийгаач охиныг гадаргуутай зүйлээр цохисон байх магадлалтай

ШШҮХ: Талийгаач охиныг гадаргуутай зүйлээр цохисон байх магадлалтай

ШШҮХ: Талийгаач охиныг гадаргуутай зүйлээр цохисон байх магадлалтай

УИХ дахь  эмэгтэй гишүүд өнөөдөр (2020.09.21) хүүхдийн хүчирхийллийн асуудлаар ЦЕГ, Хүүхдийн байгууллагуудын төлөөлөл зэрэг холбогдох албаныхантай уулзаж, мэдээлэл сонслоо.

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 20-ны өдөр “Хүн нас барсан байна” гэсэн дуудлага иргэдээс цагдаагийн байгууллагад иржээ. Шалгалтаар тус тоотод оршин суух, 9 настай Э охин духандаа хөхөрсөн шархтайгаар нас барсан байсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлстийн Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Будзаан УИХ-ын эмэгтэй гишүүдэд мэдээлэл өглөө. Тэрбээр "Энэ сарын 20-ны өглөө 05.33 минутад ЦЕГ-т хүн нас барсан байна гэсэн дуудлага ирсэн. Энэ дагуу шуурхай бүрэлдэхүүн шалгахад есөн настай эмэгтэй хүүхэд амь насаа алдсан хэргийг Цагдаагийн байгууллага урьдчилан шалгалт хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Ахуйн хүрээнд уг гэмт хэрэг үйлдэгдэн, шалгагдаж байна. Гэр бүлийн хүчирхийлэл, архидалт гэсэн шалтгаанууд урьдчилсан байдлаар тогтоогдсон. Өвчний улмаас нас бараагүй, хүний гарт амь насаа алдсан хүн амины ноцтой гэмт хэрэг үйлдэгдсэн гэж зүйлчлэн, Эрүүгийн хэрэг үүсгээд шалгагдаж байна" гэв.

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ:

-Хэрэг явдалд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлье. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд маш сайн анхаарах шаардлагатай байна. Ирэх УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулна. Хууль баталсны дараа хэрэгжилтэд нь анхаарч, санхүүжилт, бүтэц зохион байгуулалтыг нь шийдэхгүйгээр ажил явахгүй гэдгийг хамтарсан багийн гишүүд бидэнд ярьж байна. Хүүхдүүд, эмэгтэйчүүд, ээжүүд хохирч байгааг мэдэж байгаа боловч орой бүр хяналт тавиад байж чаддаггүй. Ахуйн хүрээний архидалт маш их нэмэгдсэн. Эхний улирлын байдлаар гэхэд 61.6 хувиар нэмэгдэж, хохирсон хүмүүсийн 87 хувь нь эмэгтэйчүүд, 11 хувь нь хүүхдүүд. Эрхзүйн хувьд санхүүжилтийг нь яаралтай шийдвэрлэх чухал байгаа юм. Газар дээр нь ажиллаж байгаа ЦЕГ Гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиудад саналаа өгсөн үү, яаж хамтарч ажиллах вэ? Эхний ээлжид юу шаардлагатай байна вэ?

ЦЕГ-ЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛСТИЙН ХҮҮХДИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАСГИЙН ДАРГА Д.БУДЗААН: 

-Цагдаагийн байгууллагаас сүүлийн гурван жилд үйлдэгдсэн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг дээр жил бүр мөн сар бүр үнэлэлт, дүгнэлт хийдэг. Ахуйн болон гэр бүлийн хүрээнд өсвөр насны болон бага насны охид бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа гэмт хэрэг манай улсад сүүлийн гурван жилд өссөн.

Энэ хугацаанд 676 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Үүний 58 орчим хувь нь ахуйн хүрээнд үйлдэгдэж, гэр бүл, хамаатан садны хүмүүс нь энэ гэмт хэргийг үйлдсэн байна.

Бэлгийн хүчирхийлэл үйлдэгдэх үндсэн гурван шалтаан байна гэж судалгаагаар гарсан. Нэгдүгээрт, гэр бүл салалт. 20-40 насны 3000 орчим гэр бүл жилд салж, 6000 орчим хүүхэд өнчирч байна. Өнчирч үлдсэн хүүхдүүд хараа хяналтгүйгээс бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэл нэмэгдэж байна. Хоёрдугаарт, эцэг эхчүүд өөрсдийн үүрэг, хариуцлагаа ухамсарлахгүй байгаатай шууд холбоотой. Хүүхдээ асран хамгаалах үүрэг нь харилцан адилгүй байна. Эцэг, эхийн хараа хяналтгүйгээс хүүхэд гол усанд амиа алдах, өндрөөс унах, машинд дайруулах, хүчирхийлэлд өртөх зэрэг шалтгааны улмаас хохирч байна. Гуравдугаарт, цахим сүлжээгээр хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болдог, танихгүй хүмүүст уруу татагддаг эрсдэл байгаа учраас “Сүүдэр буу тусга” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Хүүхдийн эрхийг хамгаалсан 52 хууль Монгол Улсад үйлчилж байгаа ч нөгөө талдаа үүрэг хариуцлага, соёл гэр бүлд дутагдаж байна. Эцэг, эх хоорондын таарамжгүй харилцаанаас хүүхдийн эрх зөрчигдөж байна. Хэрхэн сайн ээж, аав болох вэ гэдэг хичээлийг ЕБС-иудад ордог байх хэрэгцээ шаардлага зайлшгүй бий болсон. Цагдаагийн байгууллагад өмнө нь Хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх хүүхдийн байцаагч гэж байсан. 2012 онд эрхзүйн шинэтгэлийн хүрээнд энэ нэгжийг байхгүй болгож, 2017 онд дахин бий болгож ЦЕГ дээр дөрвөн хүнтэй, нийслэл, орон нутагт 20 гаруй хүнтэй нэгж байсан. Одоо хүүхдийн нэг байцаагчид 20 мянган хүүхэд оногдож, ажлын ачаалал маш хүнд байна. Энэ орон тоог нэмж өгнө үү гэж удаа дараа хандаж байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ:

-Амиа алдсан охин удаа дараа хойд эцэгтээ зодуулж байсан юм байна. Тухайн үед нь хяналтад авч, хойд эцгийг нь тусгаарлах арга хэмжээ авч болоогүй юм уу? Өмнө нь охины гар нь хүртэл хугарч байхад яагаад анхааралд аваагүй юм бэ?

ЦЕГ-ЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛСТИЙН ХҮҮХДИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАСГИЙН ДАРГА Д.БУДЗААН:

-Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учраас хүүхдийн хувийн байдал, өмнө нь гэрийн бүлийн хүчирхийлэлд өртөж байсан эсэх асуудал нууцын зэрэглэлд багтдаг. Тиймээс яг одоогоор ярих боломжгүй байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.САРАНГЭРЭЛ: 

-2020 он гарсаар бэлгийн хүчирхийлэлд 160 бага насны хүүхэд өртсөн гэсэн статистик тоо гарсан. Дөнгөж сая л гэхэд Баянзүрх дүүрэгт найман настай хүүхдийг хүчиндэхээр завдсан хэрэг гарсан гэсэн мэдээлэл бид авлаа. Гаднын орнууд судалгаануудыг нэгж тус бүрээр нь хийдэг юм байна. Ялангуяа архины хамааралтай, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг ийм этгээдүүдийн бүртгэлийг маш сайн хийж байж хяналт тавьдаг гаднын орны туршлагууд байна. Талийгаач охин өмнө нь хэд хэдэн удаа хойд эцэгтээ зодуулж, эмнэлгийн тусламж авч байсан. Хөл, гар нь хугарч байсан гэдэг мэдээлэл байна. Өнөөдөр, магадгүй маргааш ч гэсэн ийм зүйлд хүүхдүүдийг өртүүлэхгүйн тулд хамгийн түрүүнд хууль эрх зүйг сайжруулах, орон тоог нэмэх, санхүүжилтийг нэмэхээс өмнө харъяа газрууддаа хэсгийн цагдаа нар бүртгэлжүүлэлтийг маш сайн хийж, эргүүлийн ажлаа сайжруулах шаардлагатай.

Есөн настай охины хувьд маш их харамсалтай байна. Олон удаагийн тохиолдол амь насанд нь хүрлээ. Хэрэв өмнөх тохиолдлуудад нь анхаарч, арга хэмжээ авч байсан бол охин амьд байх байсан ч юм бил үү. Бусад тогтолцоог өөрчлөгдөхийг хүлээхгүйгээр та бүхнээс эрсдэлтэй байгаа бүлгийн бүртгэл, судалгааг сайтар хийгээрэй гэж хүсч байна. Өнөөдөр бидний хамгийн сайн хийж чадах ажил энэ. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дарга Г.Дагиймаа охины дүгнэлт гарсан эсэх талаар танилцуулахгүй юу?

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ДАРГА, ХУРАНДАА Г.ДАГИЙМАА: 

Дүгнэлт гараагүй байна. Дуудлагын дагуу бид хэргийн газарт очсон. Есдүгээр сарын 20-ны өглөө яаралтай задлан шинжилгээ хийсэн.

Шинжилгээгээр гадна талд нүүр, дух, зүүн хацар, чих хуучин зулгаралттай. Дотор эрхтнийг шинжлэхэд хоёр талын хавирга хугарч, хуучин бороолсон шинжтэй. 12 хуруу гэдэс няцарсан шархтай. Бүдүүн гэдэсний чацархай урагдсан, нэг литр шингэн хуралдсан байдалтай байсан.

Урьдчилсан байдлаар хэвлийн гялтангийн үрэвслийн хордлогоор нас барсан байх магадлалтай гэсэн онош гарсан. Бүдүүн гэдэс урагдаж, нарийн гэдэс няцарч, цоорсон учраас агууламжууд гэдэсний хөндийд үүсч, түүнээсээ болж үрэвсэж нас барсан байх магадлалтай гэсэн онош гарсан. Тодорхой гадаргуутай зүйлээр хүчтэй цохисон байх магадлалтай. Дэвссэн бол элэг, дэлүү бяцрах магадлалтай байсан. Тэгэхээр гадаргуутай зүйлээр цохисон байх. Одоо лабораторийн шинжилгээ хийнэ.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.САРАНГЭРЭЛ: 

-Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульд хөршүүд нь заавал мэдээллэдэг байх талаар хуульчилсан. Охины хөршүүд хуулийн дагуу мэдээллэх үүргээ биелүүлээгүй юу?

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ДАРГА, ХУРАНДАА Г.ДАГИЙМАА:

-Баруун талын 3-11, зүүн талын 4-11 хавиргууд нь нэлэнхүйдээ хугарсан. Зарим нь хоёрлосон, мөн гуравласан хугаралттай. Бороолсон хугаралт бол нэлээд удсан гэсэн үг. Тухайн үедээ манайд хандсан зүйл байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

61 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-21 64.119.25.234

Өшиглөөд 2 талийн хавиргыг нь хугалах биз.уртаар нь. Муу новшийг хэрэв би ээж нь байсан зөрүүлээд гүйцээх байсан юм .Боолчилж зарж байж дээр зодож хүчиндэж бдаг муу мал чинь. Хөөрхий охин энэ нийгмийн золиос боллоо.

Avatar

Zochin 2020-09-21 66.181.161.89

Er bol hesegiin tsagdaa nar ajilaa hiiddegui shuu de yalangyua ene niitiin bairnuudad mash ih arhidalt bolj bdag ter dotor iim huchiirhiiluuld bfaag uguisgeh argagui boon oriloon bolb bdag tsagdaa duudhaar eroos irddegui huleej awlaa ged l tag bdog jishee bn

Avatar

Зочин 2020-09-21 202.126.89.70

Òrviison muu n**** l bgaa biz. Tsaazal. Òor zam bxgui. Nen dariu

Avatar

zj 2020-09-21 66.181.161.76

haanaas garaad irdeg har muugnuud be. 4jilteigee uraldaj amidrahaa hezee bolih yum bol doo.

Avatar

Зочин 2020-09-21 203.91.115.249

Мэдээж гадаргуутай л байж таарна.

Avatar

зочин 2020-09-21 202.9.46.64

Ийм жаахандаа ямар их зовлон амсаа бэ..Хуухэдтэй хумуус хунтэй суухдаа
хунээ маш сайн судлаж суугаасай даа.

Avatar

Зочин 2020-09-21 202.126.89.70

Xuntei Syyxiig ni xoriglox xeregtei

Avatar

зочин 2020-09-21 203.98.77.101

гадаргуугүй зүйл гэж юуг хэлдэг вэ сэтгүүлчээ, юм бичих санаатай юм бол зөв бичиж сураач

Avatar

зочин 2020-09-21 192.82.68.128

гадаргуутай зүйлээр л цохиж болно гадаргуугүй зүйл гэж хий хоосон юм байх болов уу, хэл яриа гэж авах юмгүй болж дээ

Avatar

Зочин 2020-09-21 172.58.84.201

9 nastai ohiniig ingej tamlaj baigaa hun niigemd hereggui shdee!

Avatar

Зочин 2020-09-21 64.119.24.248

Нийт айл өрхийн архидалтын судалгаа гаргаж хорооны болон цагдаагийн байгууллагад анхаарал татах иргэдийн нэрсийг өгч хяналт тавьж хэн хэзээ архидсаныг нь ил тод зарлаж арга хэмжээ урьдчилан авах хэрэгтэй байна. Дорвитой ажил хэрэг болох арга хэмжээ аваачжээ. Хууль гээд нэг юм гаргана. Тэр нь хэрэгжинэ гэж байхгүй. Хүн болгон дээр архидалтын тэмдэглэлт хөтлөхөөс эхлэх хэрэгтэй. Монголчууд архинд живж байна.

Avatar

амгалан нойрсоорой 2020-09-21 203.98.77.101

эвийдээ ямар их шаналж зовоо болдоо, тэр олон хавирга өмнө нь хугарч бороолсон байна гэхээр бодохоос өвдөж байна, ээж нь гэж ямар хүн байнаа бас архины хамааралтай юу

Avatar

Монгол 2020-09-21 66.181.169.116

Цаазын ялыг сэргээх хэрэгтэй. Хүүхэд алсан, хүчиндсэн зэрлэг адгууснуудыг цаазлах хэрэгтэй. Элбэгдорж л олон улсад нэр хүнд олох гэж нэг их ардчилсан царай гаргасан ш дээ…Цаазыг сэргээгээд монголчуудын ухамсар, хүмүүжил, хүнлэг чанар сайжирсан үед цаазын ялыг байхгүй болгож болно ш дээ. Ардчиллын үлгэр жишээ гэгдэж байгаа улсуудад ч цаазын ял байсаар л байгаа биз дээ?

Avatar

зочин 2020-09-21 202.131.251.130

ingetlee olon udaa udaa zoduulj yas n hugarch baihad yugaa anhaardag bainaa. huuhded eelgui Mongol uls.

Avatar

иргэн 2020-09-21 64.119.25.10

Шүүхийн шинжилгээний хүрээлэнг энэ авгай удирдаж байхад үнэн юм гарахгүй дээ,Саяхан БОЛОРООгийн нөхрийн хэрэг гэдгийг л хардаа худлаа дүгнэлт гхргасан хүнийг нь иймэрхүү албанд бүр ажиллуулахгүй баймаар юмаа,

Avatar

Зочин 2020-09-21 192.82.65.172

niigmiin asuudliig zob gargasan bn.

Avatar

Зочин 2020-09-21 103.9.90.100

амьжиргааны түвшин доогуур амьдралтай хүмүүсийн амьдралын бодит нөхцөл байдал ийм л байгаа шүү дээ, тэгээд нэг асуудал гарахаар шоудчих юм бүгд, үнэхээр л санаа зовж байгаа бол улс орныхоо амьдралыг хөгжүүл л дээ

Avatar

Зочин 2020-09-21 66.181.161.22

Хэдэн авгай нар Попрох ажилтай болж худлаа санаа тавьсан болж жүжиглэхээ больж үз та нар хүүхдийн эрхийн төлөө юу хийсэн юм бэ? Ганц сургууль эмнэлэг зуслан бариулсан уу? Болсон хойно нь хэрээ шиш гуагалдаад хүний эрхийн комисс гэж байгууллага нь гадаад дотоодоор зугаалсан хүмүүс юу хийдгийг нь ард түмэн ойлгодоггүй. Бас л өнгөрсөн хойно нь хэвлэлээр худлаа жүжиглэдэг. Хийсэн зүйл нь хаана байгаа болдоо.

Avatar

Зочин 2020-09-21 103.212.116.69

хороо хэсгийн дарга нараас ял асуу

Avatar

Хуцдаг халтар 2020-09-21 202.21.108.141

Гадаргуутай зүйлээр цохисон гэнэ үү?
Гадаргуугүй биет гэж байдаг юмуу? Шүүхийн шинжилгээнийхэн яахаараа ийм ойлгомжгүй тайлбар хийгээд байгаа юм бол оо???

Avatar

Зочин 2020-09-21 172.58.84.201

Naad setguulch nertei durak chini ingej bichjee

Avatar

Зочин 2020-09-21 66.181.161.59

setguulch helsniig ni bichsen bn. Chiheeree ch sonsloo

Avatar

kub 2020-09-21 202.126.89.44

odoo khurshuud buruutai bolj baigaa yum uu

Avatar

Зураач Лондон 2020-09-21 90.194.118.163

хөөрхий охиныг алдаг муу новшийг өөрийг нь яг тэгж устгах юмсан!

Avatar

Зам 2020-09-21 64.119.25.234

Харин тэх адгийн тэр хар залууг .Зөрүүлээд

Avatar

Зочин 2020-09-21 122.201.21.120

Энэ хүүхэд тамлаж алсан,гэмт хэрэгтнийг өмөөрч, Хүчирхийллийн эсрэг тэмцэж байгаа УИХ-ын гишүүд, төрийн бусад албан хаагчдыг зүй бусаар доромжлоод байгаа нөхөд бол, яг энэ а******н шиг танхай зэрлэг юу ч хийхээс буцахгүй, нийгмийн шаарууд байгаа даа. Хуулиа чангатгаж, нийгмийн хэв журам,амгалан тайван байдлыг алдагдуулж,хүчирхийлэл үйлдэгсэдтэй хийх тэмцлийг улам сайруулмаар байна. Ийм ноцтой зөрчил гаргадаг этгээдүүдийн бүртгэлийг хороо байр бүрээр гаргаж, хяналт тавих ажлаас эхлэх нь зөв шүү

Avatar

Зочин 2020-09-21 122.201.21.120

Хүн хийсэн гэмт хэргийнхээ төлөө, хариуцлагаа бүрэн үүрэх ёстой. Энэ ардчилал, хүний эрх ярьж, шоронжлоо, шийтгэл, цээрлэл хэтэрлээ гэж гэмт хэрэгтэн, үл бүтэх этгээдүүдийг хаацайж, ар өврийн хаалга хэргэлэн, ёс бус үйлдэл гаргадгийг таслан зогсоомоор байна. Манайд гэмт хэргийн байдал, улам хүндэрч, иргэд гадуур чөлөөтэй тайван явах боломж улам л хумигдаад байна даа.

Avatar

Irgen 2020-09-21 59.153.112.117

Emwgtei gishuud mash muu ajillasan nam dagaj savsagnaj baihaar niigem chin emegtei hun huuhduudiinhee duu hooloi bolj ajillasan bol udiid uchnuun huuhed enegteichuud nuguu yertunts ruu yavahgui baih bolomjtoi bsan, huuhed hamgaalal noil, emteichuudin erh noil ulsin emegtei parlamentin gishuuddee…

Avatar

BOAJYamnii ajiltan 2020-09-21 66.181.191.105

Naadah cghini yah ve baigali chini suireed duuslaa

Avatar

Зочин 2020-09-21 103.57.95.112

Хүний нийгэм биш болжээ. Хүн яаж тийм байж чаддаг байнаа. Цаазалж байвал яасын бэ?

Avatar

Зочин 2020-09-21 43.242.243.43

хүний зовлонгоор жаргал хийсэн та нар зүгээр зайл!

Avatar

Зочин 2020-09-21 202.179.26.84

hereg n prokurort ch shiljeegui bgad

Avatar

Зочин 2020-09-21 43.242.243.43

цохиулсан ороод эд нар хүнийг алж байгаа юм биш үү?

Avatar

Зочин 2020-09-21 211.36.131.48

УС ЦАС ШИГ ЭЛБЭГ ДЭЛБЭГ АРХИ АРХИДАЛТ АЖИЛГҮЙДЭЛ ЁС СУРТАХУЖНЫ ДОРОЙТОЛ АЖЛАА ХИЙДЭГГҮЙ ХОРООНЫХОН ГЭЭД ШАЛТГААН РУУ НЬ НЭГ ӨНГИЙГӨӨЧ ЭЦСИЙН ШАЛТГААН БОЛ АВИЛГАЛШДЭЭ ТА НАР ӨӨРСДӨӨ

Avatar

Зочин 2020-09-21 211.36.131.48

АРХИ АВИЛГАЛ 2 НИЙЛЭЭД МОНГОЛ ҮНДЭСТЭНГ МӨХӨӨЖ БАЙНА ДООГУУРАА ЭЛБЭГ ДЭЛБЭГ УС ЦАС ШИГ
ЗАРДАГ АРХИ , АРХИЧИН АЖИЛГҮЙДЭЛ АЖЛАА ХИЙДЭГГҮЙ НИЙГМИЙН АЖИЛТАНГУУД ХОРООНЫХОН ГЭЭД ХҮЧИРХИЙЛЭЛ ГАЗАР АВАХАД НӨЛӨӨЛЖ БАЙНА

Avatar

Зочин 2020-09-21 211.36.131.48

ХЭРЭГ ГАРАХААР Л СЭХЭЭРЧ ШУУГИЛДААД ТЭГЭСГЭЭД ЧИМЭЭГҮЙ БОЛДОГ ХЭРЭГТЭНГ ЦААЗААР АВААД Ч ЯАХ ВЭ ДЭЭ БОСООД ИРЭХГҮЙШД УГ ҮНДЭС ШАЛТГААН НЬ ЮУ БАЙНА ТОЛГОЙГОО АЖИЛЛУУЛААЧ ТА НАР

Avatar

Zochin 2020-09-21 202.21.109.66

Heregtenguudiig yaj ch bsan tsaazaar awah heregtei orshooj ul bolon niigmiin hog shaarnuudiig ali boloh hurdan zailuulan ter chinee niigem eruuljih boln eruul humuus eruuleer setgen!!

Avatar

Зочин 2020-09-21 202.126.89.123

Энэ сэтгүүлчдийн бичиж бга царай нь. Гадаргуйтай юмаар цохьсон ч гэх шиг.

Avatar

Зочин 2020-09-21 192.82.70.31

Ямар харгис нөхөр вэ ?

Avatar

Hun 2020-09-21 202.21.109.66

Nuhur bish daisan zutgur shulman shugelsen sug

Avatar

иргэн 2020-09-21 66.181.189.57

Муу хүний сүгийг яг адилхан зодож зодуур ямар байгааг үзүүлмээр юм. Хүмүүсээ Хүүхдүүдээ анхаарьяа. Хүүхэд уйлж байвал мөн эцэг эх нь согтуурах магадлалтай бол орчмын хүн бүр сонор сэрэмжтэй байж бие биеэндээ хэлж, цагдаа дуудаж хүүхдүүдийг араатангуудаас бүгд анхаарал халамж тавьж хамгаалмаар байнаа.

Avatar

Харамсалтай гэхдээ 2020-09-21 202.126.89.61

Хэт туйлшрах бас аюултай

Avatar

Зочин 2020-09-21 202.55.191.130

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа, гар хүрч зодсон, завдсан айлган сүрдүүлсэн зэрэг үйлдэл гаргасан этгээдэд хуулийн хатуу дэглэм өгч, олон жилээр хорих, шар хаданд удаан хугацаагаар эмчлүүлж тэнд нь ял эдлүүлэх зэрэг маш чанга дэглэмээр хашраах хэрэгтэй. Эмэгтэйчүүд энд маш туйлбартай ухаантай хандах ёстой. Тэгэж байж хүн төрлөөс ангижирсан араатнуудад цээрлэл байх болно.

Avatar

Зочин 2020-09-21 192.82.68.144

Тэр ээж гэх этгээдийг шоронд хийж хариуцлага тооц хөөрхий охиныг удаа дараа тамалж байхад юугаа хийж алуурчинг хаацаалаад байгаан ёоо хавиргана бороолцонч гэх шиг маш их тамалсан бн аймаар юмаа

Avatar

Зочин 2020-09-21 103.26.194.9

Ёо. ёо. Зүрх шимширчихлээ. Гэхдээ их хурлын гишүүд, бусад хүмүүс энэ хүүхдийг хорвоод төрүүлж орхиод ийм их зовлонд унагаж байж үхэлд хүргэсэн ЭЭЖ гэдэг хүнийг огтхон ч дурссангүй. Төрийг, их хурлын гишүүдийг, цагдаа, хороо бүр хэсгийн ахлагчийг хүртэл зэмлэж буруушаасан мөртлөө ЭЭЖийг мартжээ. Төрүүлсэн хүүхдээ насанд хүртэл харижцлагаа хүлээх ёстой.

Avatar

ШИЛИЙН САЙН ЭР 2020-09-21 202.179.25.17

ПЗДКУУД СҮРГЭЭРЭЭ АЛТАН ОВООД ШАВАХДАА ХЭНД СҮСЛЭЭД БАЙГААГАА МЭДДЭГ Л БАЙХГҮЙ ЮУ.. ОЛИГТОЙ ҮНДЭСТЭН ПЗДКУУД ТА НАР ШИГ ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧДИЙГ ШҮТДЭГГҮЙ ЮМ.

Avatar

Zochin 2020-09-21 202.126.88.156

Shaagildsan ereen shaazgainuud shig ene hoer l hunii tuluu nereer hamgiin turuund ni orj ireed onoo tsugluulah sedev bolgoj bfg um dandaa?!!!

Avatar

Зочин 2020-09-21 202.131.250.130

olon niitiin shaardlagaar l neg am neeh yum daa gj

Avatar

Ih hurliin emegteichuudee! 2020-09-21 67.81.184.102

Ongorson hoino hashgirna gej ene!
How hurald suudag emegtei manuuhai bar huchirhiileld ortoj bolzoshgui humuusiin zalhaan horoo,emneleg,surveillance ni hiilgej,tednii nuulgen tusgaalan hamgaalah ajil hiigeech,medeelliig hudaldaj abah ni deer!

Avatar

Зочин 2020-09-21 122.201.22.37

muu lalariig alahiinsan

Avatar

Undhigch 2020-09-21 202.21.107.70

Ene hdn ih hurliin emegtei gishuud huuhdiin ami nas ersdeheer neeh uhaan orson yum shig bugd. Uunees uridchilan serguuleh arga hemjee avch huulia changatgaacheee!!!! Oorsdiihoo bair baidaliiig ergeed 1 haraach. Goo zuidee anhaaraach.

Avatar

ИРГЭН 2020-09-21 202.21.127.168

Сарангэрэл, Оюунчимэг гэсэн эмэгтэй луйварчид төсвөөс хулгай хийгээгүй, худал яриагүй бол энэ хэдэн гэр бүл ийм байдалд хүрэхгүй байсан. Одоо бүү Матрын нулимс унагаа. Харахаас заваан байна

Avatar

ИРГЭН ХҮН 2020-09-21 59.153.115.81

БИ 102-Т НЭГ УДАА ДУУДЛАГА ӨГЧ БАЙСАН. ХАЖУУ АЙЛЫН 13-14 НАСТАЙ 2 ОХИН ЗАЛУУС ШӨНӨЖИН АРХИДААД, ХӨГЖИМ ТАВИАД ПИЖИГНЭЭД БАЙХААР НЬ ҮҮРЭЭР ДУУДЛАГА ӨГТӨЛ ЦАГДАА НЬ ИРЭЭД ОРЦНЫ ДОМОФОН ДЭЭР ТЭР АЙЛЫН ХОНХЫГ НЬ ДАРСАН ЮМ ШИГ БАЙГАА ЮМ. ХҮҮХДҮҮД ГЭНЭИ ХӨГЖМӨӨ УНТРААГААД ТАГ БОЛСОН. ЦАГДАА ОРЖ ИРЭЭ Ч ҮГҮЙ. ТЭГСНЭЭ НАДАД ТАНЫ ДУУДЛАГА БАРАГ ХУДЛАА БАЙНА ГЭСЭН МЕСЕЕЖ УТСАНД ИРСЭН. ХЭДЭН САРЫН ӨМНӨ ЯГ ТИЙМ ХҮҮХДҮҮД ШОУДАЖ БАЙГААД 15-ТАЙ ХҮҮГ АЛЧИХСАН ГЭЖ СОНССОН БОЛОХООРОО ДУУДЛАГА ӨГСӨН ЮМ УГ НЬ.

Avatar

Зочин 2020-09-21 202.21.124.130

Маш их тамлуулж байж алуулжээ хөөрхий минь. Хороо, хүүхдийн байгууллагууд ер нь юугаа хийж байсым бэ. Ийм гэр бүл, эцэг, эхийг судалж тогтоож, цагдаад бүртгэж, тэр хүмүүст хуулийн хичээл зааж, байнгын хяналтад авч ажиллах хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2020-09-21 103.10.23.100

Хэсгийн ахлагч хэмээх нам дагсан тэнэг авгай нар юу хийж байдаг хүмүүс вэ Энэ хүмүүсийн хариуцаж хийх ажил шүү

Avatar

Зочин 2020-09-21 202.131.245.6

Тэр алуурчинг нэн яаралтай гянданд хорьж шийтгэ.

Avatar

Алтан овоо 2020-09-21 202.179.25.17

Монголын сайн эрс хэвлийд нь хөхрөлт цус хуралтгүй цохиж гэмтээхээ мэддэг л юм байна.Урд нь бас доод хавиргыг нь хугартал нь элэгдэж байжээ.Юмаар цохих гараар цохих ялгаагүй.Маш өвдөлттэй зовоодог арга байгаа юм.Энэ яавч шоронжсон "Тоорой банди".

Avatar

х***а болороогын зогсож байгааг 2020-09-21 59.153.113.175

яг л х***а

Avatar

burhanii orond turuh boltugai evii huurhii nyalh ur 2020-09-21 122.201.31.218

um ma ni pad me hum

Avatar

Зочин 2020-09-21 150.129.140.68

Ум мани бадмэ хум

Avatar

Мэдээ 2020-09-21 103.229.120.216

Э

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж