Ус дутагдсанаар “альцгеймер” буюу мартах өвчинд нэрвэгдэх аюултай | News.MN

Ус дутагдсанаар “альцгеймер” буюу мартах өвчинд нэрвэгдэх аюултай

Ус дутагдсанаар “альцгеймер” буюу мартах өвчинд нэрвэгдэх аюултай

Ус дутагдсанаар “альцгеймер” буюу мартах өвчинд нэрвэгдэх аюултай

Та бидний тархины 3/4 буюу 70-80% нь уснаас тогтдог. Ус нь тархины энерги буюу үндсэн хоол тэжээлийн болон бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүнийг ялгаруулах гол үндсэн үүрэгтэй. Ус дутагдсанаас болж тархины үйл ажиллагааны доголдолтой холбоотой маш олон өвчин эмгэгийн шинж тэмдэг илрэх боломжтой байдаг. Энэ талаар Хүний их эмч, Т.Адъяатөмөртэй ярилцлаа.


-Хүний бие махбодид ус дутагдсанаас болж олон өвчин эмгэг үүсэх боломжтой гэж үздэг юм билээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Ус, шингэний дутагдалд орох нь олон янзын сөрөг нөлөөллийг бидний биед авчирдаг. Наад захын жишээ гэхэд монголчуудын “тэнэгрэл” хэмээн нэрлэдэг “альцгеймер буюу мартах өвчин” нь ус дутагдсантай холбоотойгоор үүсдэг. Энэ өвчний үед хүний биед бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн болох индоген, пормалден хэмээх хортой нэгдлүүд үүсч бий болно. Ус их хэмжээгээр уувал энэ хортой нэгдлүүдийг биеэс хөөх бүрэн боломжтой гэж үздэг.

Монголчууд хүнс хоол, ундааг тухайн цаг улиралд нь тохируулан зохицуулж ирсэн уламжлалтай ард түмэн. Жилийн дөрвөн улирал, өдрийн цаг, тухайн хүний хүйс, нас, бие махбодын онцлог, бодисын солилцоо зэргээс хамааран ус уух хэмжээ нь харилцан адилгүй байдаг гэж сонсож байсан?

-Тэгэлгүй яах вэ. Та биеийн жин, насны онцлог, амьдралын идэвх зэргээсээ хамаараад өөртөө тохирсон хэмжээгээр ууж заншвал олон талын ач холбогдолтой. Жишээлбэл, эмэгтэйчүүд дунджаар 2 литрээс 2,8 болон 3 литр хэмжээний ус уух шаардлагатай. Харин эрэгтэйчүүд 2,5-4 литр орчим ус ууж чадвал өдөрт зарцуулах эрч хүч, энергиэ нөхөж авах боломжтой гэсэн үг.

-Өдөр тутмын хэрэгцээндээ уухад хамгийн тохиромжтой ус гэвэл та ямар усыг манай уншигчдад санал болгох вэ?

-Монголчуудын өдөр тутмын хэрэгцээндээ түлхүү хэрэглэдэг "Хужирт" байгалийн эрдэс бодисоор баялаг ус нь шүлтлэг шинж чанар ихтэй. Тэгэхээр энэ ус нь хүний тархины үйл ажиллагаанд нэн шаардлагатай шим тэжээлийн бодисуудыг нөхөх бүрэн боломжтой гэсэн үг юм.

Ухаан санаа сэргэлэн цовоо байх нь урт наслахын гол хэмжүүр. Тэгэхээр үүнд ч бас усны ач тус өндөр байдаг байх нь?

-Ус уух нь анхаарал төвлөрөл, сэтгэл санааны тогтвортой байдал, оюуны чадавхад туйлын сайн үр дүнтэй байдаг. Хүн өдөрт дөрвөн цаг маш эрч хүчтэй, идэвхтэй ажиллах боломжтой гэж үздэг. Тэгэхээр өдөртөө зарим нөхцөлд бага зэрэг унтаж амрах нь чухал. Мөн үдээс хойшдоо хүний биеийн идэвхи суларсантай холбоотойгоор 15.00 цагт “Хужирт” усыг тогтмол хэрэглэж хэвшвэл биеийн эрч хүчээ дахин сайжруулах, оюун санааныхаа нөөц боломжуудыг бүрэн дүүрэн ашиглахад чухал нөлөөтэй байх нь. Өдөр тутам ус ууж хэвшсэнээр бид олон эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадна шүү.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-21 202.21.117.34

хужирт хужирт….ккккк кука ч сайн шүү дээ.

Avatar

Зочин 2020-09-21 66.181.189.82

Ene neg balai yum medehgui yumaa balairch bh yum. Medehgui yumaa bitii hii, bitii yari.

Avatar

Зочин 2020-09-21 202.55.188.46

Хужирт – iin surtchilgaa yumuu

Avatar

Зочин 2020-09-21 202.55.191.130

Усыг хэт ихээр уухдаа чухал биш хир зөв уухаас л шалтгаална. Хэт ус их уух нь бөөр зүрхэнд ачаалал ихсэж хор хөөх биш эсрэгээр нь хаван үүсэж биед хүнд ачаалал ирэх цаашлаад бөөрний дутагдал, тархины хавангийн шинж хурцаар илэрдэг. Усыг өглөө өлөн дээрээ болж өгвөл шүлтлэг ус нэг аягыг сууж байгаад залгилж уух, цаашид хоол идэхээс 30 мин өмнө ууж байх, уухдаа залгилж биш шимэх байдлаар уух нь зүйтэй. Ингэж уувал эсийн түвшинд зөв үйлчилнэ. Заавал 2л-3л гэхгүй, зөв бага багаар уух хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-09-21 202.55.191.130

Усыг хэт ихээр уухдаа чухал биш хир зөв уухаас л шалтгаална. Хэт ус уух нь бөөр зүрхэнд ачаалал ихсэж хор хөөх биш эсрэгээр нь хаван үүсэж биед хүнд ачаалал ирэх цаашлаад бөөрний дутагдал, тархины хавангийн шинж хурцаар илэрдэг. Усыг өглөө өлөн дээрээ болж өгвөл шүлтлэг ус нэг аягыг сууж байгаад залгилж уух, цаашид хоол идэхээс 30 мин өмнө ууж байх уухдаа залгилж биш шимэх байдлаар уух нь зүйтэй. Ингэж уувал эсийн түвшинд зөв үйлчилнэ.

Avatar

Ахаа 2020-09-21 150.129.142.51

Энэ чинь эмч мөн юм уу худлаа ярихаа болио

Avatar

Тэнэг 2020-09-21 103.229.123.19

Хэтэрхий эрээ цээргүй худлаа ярих юм даа

Avatar

Зочин 2020-09-21 202.126.90.48

альцгеймер өвчин- өөх тостой хоол хэт бага хэрэглэх, хөнгөнцагаан сав суулганд хоол хүсн бэлдэх, хүнд металл агуулсан эм бэлдмэл/вакцин/ -ы хэт хэрэглээнээс болдог гэж уншсан. ус уугаад бүрэн сэргийлэх үү эмч ээ

Avatar

Зочин 2020-09-21 64.119.24.201

Хужирт усны далд сурталчилгаагаа зогсоо. Тархины өвчнийг уух устай холбож, эмч хүн байж ийм шинжлэх ухааны үндэслэлгүй юм ярьж болохгүй. Өдөрт 3 л усыг зарим хүний бөөр боловсруулж чадахгүй тул битгий хүн хорлоод бай.

Avatar

Зочин 2020-09-21 182.160.32.56

Далд биш, цагаандаа гарсан " Онигоотой " сурталчилгаа юм биш үү…?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж