"Северный поток-2" төслийг царцаах ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2020.09.22-нд нийтлэгдсэн

"Северный поток-2" төслийг царцаах ёстой гэв

"Северный поток-2" төслийг царцаах ёстой гэв

Германы Христийн Ардчилсан холбоо намын даргад өрсөлдөгч Фридрих Мерц Оросын хэрэгжүүлж буй “Северный поток-2” төслийг хоёр жилээр царцаах ёстой хэмээн мэдэгдэв. Фридрих Мерц нь намын даргаар сонгогдвол Германы одоогийн Канцлер Ангела Меркелийг залгамжлах хамгийн магадлал өндөртэй хүнээр нэрлэгдээд байгаа билээ. Доод Саксонд болсон Христийн Ардчилсан холбоо намын залуучуудын байгууллагын арга хэмжээнд оролцох үеэрээ тэрбээр ийнхүү мэдэгджээ.

"Эрчим хүчний эх үүсвэрийн нийлүүлэлтээр АНУ-аас ч, Оросоос ч хамааралтай байж болохгүй” хэмээн Фриприх Мерц хэлээд “Северный поток-2” төслийг хоёр жилээр царцаах ёстой гэжээ.

"Северный поток-2" төсөл нь Оросоос балтийн тэнгисээр дамжуулан Герман руу байгалийн хий нийлүүлэх том төсөл юм. Төсөл хэрэгжвэл жилдээ 55 тэрбум кубметр байгалийн хий нийлүүлэх юм. Энэ төслийг АНУ идэвхтэй эсэргүүцсээр өнөөг хүрсэн. АНУ нь Германыг оролцуулаад Европын хэд хэдэн оронд байгалийн хий нийлүүлдэг.

"Северный поток-2" төслийг ОХУ-ын талаас "Газпром" компани Европын хэд хэдэн түнштэй хамтран хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, Royal Dutch Shell, OMV, Engie, Uniper, Wintershall.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж