Оросоос Латви руу хийх транзит ачаа хоёр дахин буурчээ

Хуучирсан мэдээ: 2020.09.22-нд нийтлэгдсэн

Оросоос Латви руу хийх транзит ачаа хоёр дахин буурчээ

Оросоос Латви руу хийх транзит ачаа хоёр дахин буурчээ

ОХУ-аас Латвийн боомтуудад ирэх ачаа тээврийн хэмжээ хоёр дахин буурсныг Латви улс мэдээллээ. Энэ нь Орос улс өөрийн харъяаны боомтуудаараа дамжуулан ачаа тээвэрлэх болсонтой холбоотой ажээ.

"Энэ жил Оросоос 25 сая тонн ачаа хүлээн авах тооцоотой байна. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад хоёр дахин буурсан дүн юм. Бид ачаа эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэхийг хичээж байгаа ч алдсан Оросын ачаа эргэлтийг гүйцэх түнш одоогоор алга байна” хэмээн Латвийн төрийн өмчийн  "Латвийская железная дорога" (LDz) компанийн захирал Марис Клейнбергс РИА Новрсти агентлагт ярьсан байна.

Түүний хэлснээр Лавтийн төмөр замын нийт ачаа эргэлтийн 70 хувийг эзэлж байжээ. Энэ жилээс Орос улс Лавтийн чиглэлд тээвэрлэх нефть, нефтийн бүтээгдэхүүн, чулуун нүүрсний эргэлтээ бууруулжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж