ОХУ дахин дөрвөн улс руу олон улсын нислэг хийхээр шийдвэрлэлээ. Беларусь, Киргиз, Казахстан, Өмнөд Солонгос руу агаарын нислэг хийх шийдвэрийг ОХУ-ын Засгийн газар гаргалаа.
Беларусийн нийслэл Минск, Киргизийн нийслэл Бишкек, Казахстаны нийслэл Нур-Султан руу есдүгээр сарын 21-нээс, харин Өмнөд Солонгосын Сөүл рүү есдүгээр сарын 27-ноос нисэх юм. Эдгээр хот руу долоо хоногтоо нэг удаа ниснэ.
Агаарын хилээ нээснээр хоёр улсын иргэд харилцан чөлөөтэй зорчих юм.
Үүнээс өмнө Турк, Их Британи, Танзани гэсэн гурван улс руу наймдугаар сарын 1-нээс, наймдугаар сарын 15-наас Швейцарь, есдүгээр сарын 8-наас Египет, Мальдив, Арабын нэгдсэн Эмират руу олон улсын нислэгээ ОХУ сэргээсэн билээ.
Коронавирусийн цар тахлын улмаас ОХУ энэ оны гуравдугаар сарын 27-ноос агаарын хилээ түр хаасан.
Хэдийгээр агаарын хилээ нээсэн ч халдварт цар тахлаас хамгаалах ариутгал, урьдчилан сэргийлэх шаардлагыг нислэгт мөрдөнө.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ