“Emmy awards”-ын шилдгүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2020.09.21-нд нийтлэгдсэн

“Emmy awards”-ын шилдгүүд тодорлоо

“Emmy awards”-ын шилдгүүд тодорлоо

АНУ-ын кино дэлгэцийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Emmy Awards” шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. Цар тахлын улмаас цахим хэлбэрээр болж буй 72 дахь удаагийн шагнал гардуулах ёслолыг “ABC” телевиз Лос Анжелес хотоос дамжуулан хүргэсэн байна.

Телевизийн “Оскар” хэмээн нэрлэгддэг тус наадмын түүхийг сонирхуулахад АНУ-ын “Телевизийн Урлагийн Академи” анх санаачлан 1949 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулж байсан бөгөөд өнөөг хүртэл жил бүр амжилттай зохион байгуулагдсаар иржээ.

“Emmy” гэдэг нь анхны телевизийн камерын катодон хоолойг нэрлэдэг “immy” гэдэг үгнээс гаралтай үг аж. Шилдэг уран бүтээлчдэд гардуулдаг шагнал нь атомын загварыг гартаа барьсан, далавчтай эмэгтэй хүний алт, мөнгө, никель цутгамал байдаг. Далавч нь телевизийн урлагийг, гартаа барьсан атом нь шинжлэх ухааныг бэлгэддэг байна. Жил бүр зохион байгуулагддаг тус наадмыг дэлхий даяар нийт 600 сая хүн үздэг байна.

2020 оны шилдгүүд болон нэр дэвшигчдийг танилцуулъя:

Цөөн болон нэг ангит киноны шилдэг эрэгтэй жүжигчин

Жереми Айронс ("Watchmen")

Хью Жакман ("Bad Education")

Пол Мескал ("Normal People")

Жереми Поп ("Hollywood")

Марк Раффало ("I Know This Much Is True") *Ялагч

Цөөн болон нэг ангит киноны шилдэг эмэгтэй жүжигчин

Кэйт Бланчет ("Mrs. America")

Шира Хаас ("Unorthodox")

Режина Кинг ("Watchmen") *Ялагч

Октавиа Спенсер ("Self Made")

Керри ВАшингтон ("Little Fires Everywhere")

Цөөн болон нэг ангит киноны шилдэг эрэгтэй гол дүр

Дилан МакДорматт ("Hollywood")

Жим Парсонс ("Hollywood")

Титус Бургесс ("Unbreakable Kimmy Schmidt: Kimmy vs. the Reverend")

Яахья Абдул-Матийн II ("Watchmen") *Ялагч

Жован Адепо ("Watchmen")

Луйс Госсет Жуниор ("Watchmen")

Цөөн болон нэг ангит киноны шилдэг эмэгтэй гол дүр

Голланд Тайлор ("Hollywood")

Узо Адубо ("Mrs. America") *Ялагч

Марго Мартиндейл ("Mrs. America")

Трейси Уллман ("Mrs. America")

Тони Колетте ("Unbelievable")

Жан Смарт ("Watchmen")

Инээдмийн шилдэг эрэгтэй жүжигчин

Энтони Андерсон ("Black-ish")

Дон Чидл ("Black Monday")

Тед Дансон ("The Good Place")

Майкл Дуглас ("The Kominsky Method")

Южин Леви ("Schitt’s Creek") *Ялагч

Рами Ёсейф ("Ramy")

Инээдмийн шилдэг эмэгтэй жүжигчин

Кристина Апплегейт ("Dead to Me")

Рачель Броснан ("The Marvelous Mrs. Maisel")

Линда Карделлини ("Dead to Me")

Катерин О’хара ("Schitt’s Creek") *Ялагч

Исса Рае ("Insecure")

Трейси Эллис Росс ("Black-ish")

Инээдмийн шилдэг эрэгтэй туслах дүр

Андре Браугер ("Brooklyn Nine-Nine")

Уиллиам Жаксон Харпер ("The Good Place")

Алан Аркин ("The Kominsky Method")

Стерлинг Браун ("The Marvelous Mrs. Maisel")

Тони Шалуб  ("The Marvelous Mrs. Maisel")

Махершала Али ("Ramy")

Кенан Томсон ("Saturday Night Live")

Дан Леви ("Schitt’s Creek") *Ялагч

Инээдмийн шилдэг эмэгтэй туслах дүр

Бетти Гилпин ("GLOW")

Дарси Гарден ("The Good Place")

Ивонн Оржи ("Insecure")

Алекс Борштейн ("The Marvelous Mrs. Maisel")

Марин Хинкль ("The Marvelous Mrs. Maisel")

Кейт МакКиннон ("Saturday Night Live")

Сецили Стронг ("Saturday Night Live")

Энни Мерфи ("Schitt’s Creek") *Ялагч

Олон ангит цувралын шилдэг эрэгтэй жүжигчин

Жэйсон Бейтман ("Ozark")

Стерлинг Браун ("This Is Us")

Стив Карелл ("The Morning Show")

Брайн Кокс ("Succession")

Билли Портер ("Pose")

Жереми Стронг ("Succession") *Ялагч

Олон ангит цувралын шилдэг эмэгтэй жүжигчин

Женнфер Энистон ("The Morning Show")

Оливиа Колман ("The Crown")

Жоди Комер ("Killing Eve")

Лаура Линни ("Ozark")

Сандра О ("Killing Eve")

Зендаяа ("Euphoria") *Ялагч

Олон ангит цувралын шилдэг эрэгтэй туслах дүр

Жанкарло Эспозито ("Better Call Saul")

Брэдли Уитфорд ("The Handmaid’s Tale")

Билли Крудуп ("The Morning Show") *Ялагч

Марк Дупласс ("The Morning Show")

Николас Браун ("Succession")

Кейран Калкин ("Succession")

Мэтью Макфейден ("Succession")

Жеффри Райт ("Westworld")

Олон ангит цувралын шилдэг эмэгтэй гол дүр

Лаура Дерн ("Big Little Lies")

Мерил Стрип ("Big Little Lies")

Хелена Бонем Картер ("The Crown")

Самира Уайли ("The Handmaid’s Tale")

Фиона Шау ("Killing Eve")

Жулиа Гарнер ("Ozark") *Ялагч

Сара Снук ("Succession")

Танди Ньютон ("Westworld")

Шилдэг реалити шоу

"The Masked Singer"

"Nailed It"

"RuPaul’s Drag Race" *Ялагч

"Top Chef"

"The Voice"

Шилдэг ток шоу

"Daily Show with Trevor Noah"

"Full Frontal with Samantha Bee"

"Jimmy Kimmel Live"

"Last Week Tonight with John Oliver" *Ялагч

"Late Show with Stephen Colbert"

Шилдэг тусгай цуврал

"Little Fires Everywhere"

"Mrs. America"

"Unbelievable"

"Unorthodox"

"Watchmen" *Ялагч

Шилдэг хошин цуврал

"Curb Your Enthusiasm"

"Dead to Me"

"The Good Place"

"Insecure"

"The Kominsky Method"

"The Marvelous Mrs. Maisel"

"Schitt’s Creek" *Ялагч

"What We Do in the Shadows"

Шилдэг олон ангит драм

"Better Call Saul"

"The Crown"

"The Handmaid’s Tale"

"Killing Eve"

"The Mandalorian"

"Ozark"

"Stranger Things"

"Succession" *Ялагч

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж