Жоомны ферм жоомнуудаа загасаар мануулах сонирхолтой арга олжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.21-нд нийтлэгдсэн

Жоомны ферм жоомнуудаа загасаар мануулах сонирхолтой арга олжээ

Жоомны ферм жоомнуудаа загасаар мануулах сонирхолтой арга олжээ

Тусгайлан зассан агуулах дотор жоом үржүүлж, сургуультай загасаар мануулна гэдэг зөгнөлт кинон дээр гардаг үзэгдэл шиг санагдах хэдий ч БНХАУ-ын фермүүдийн хувьд хэдийнэ бодит зүйл болжээ.

БНХАУ-ын Шандун мужийн Жинань хотод жоомны хамгийн том ферм ажилладаг аж. Тэнд фермерүүд хэдэн тэрбум жоом үржүүлэхийн тулд хичээнгүйлэн ажилладаг байна. Жоом үржүүлнэ гэдэг онцгүй сонсогдох хэдий ч эрдэмтдийн тайлбарлаж буйгаар экологийн чухал шалтгаан бас бий аж.

Фермд харанхуй, чийгтэй, дулаан орчин бүрдүүлж, ойр хавийн хоолны газруудаас хоолны үлдэгдэл тогтмол цуглуулан жоомнуудыг хооллодог байна. Ферм нийт үйлдвэрийн хэмжээтэй дөрвөн байгууламжаас бүрдэх бөгөөд нэг өрөөнд л гэхэд 20 сая орчим жоом байдаг аж.

Фермийн менежер Еин Диансуны хэлснээр ферм нийт 60 өрөөтэй бөгөөд нэг өрөөнд 20 сая жоом бий гэж тооцоход нийт нэг тэрбум гаруй жоом түүнд байгаа гэсэн үг юм. Мөн тэд нэг өдөрт л гэхэд 50 тонн хоолны үлдэгдэл иддэг байна.

Түүнээс гадна хамгийн сонирхолтой нь фермийн байгууламжуудыг тойроод загастай цөөрөм байгуулсан аж. Ингэснээр жоомнууд фермээс зугтах боломжгүй болж, зугтахаар оролдсон нэг нь загасанд идүүлэх юм байна.

Жоомыг хятад үйлдвэрүүд эм, гоо сайхны бүтээгдэхүүний түүхий эд болгон ашигладаг билээ. Түүнээс гадна Ли Яанруны хэлснээр хэрвээ жоомыг хангалттай хэмжээнд үржүүлдэг болвол малын фермүүдийг химийн найрлагатай, эрүүл бус бордоо биш цэвэр байгалийн гаралтай, тэжээллэг тэжээлээр хангах, түүнийгээ дагаад бэлчээрийн даац хэтрэх, байгаль орчин сүйтгэх гэх мэт асуудлаас ангижрах боломжтой болох аж.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
190
ТэнэглэлТэнэглэл
35
БурууБуруу
32
ГайхмаарГайхмаар
27
ХахаХаха
22
ЗөвЗөв
10
ХөөрхөнХөөрхөн
10
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж