Т.Мөнхсайхан: Цахим нэгдсэн сүлжээ бий болгохоор зорьж байна

Хуучирсан мэдээ: 2020.09.21-нд нийтлэгдсэн

Т.Мөнхсайхан: Цахим нэгдсэн сүлжээ бий болгохоор зорьж байна

Т.Мөнхсайхан: Цахим нэгдсэн сүлжээ бий болгохоор зорьж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЭМЯ-нд ажиллаж эрүүл мэндийн салбар 2020-2024 онд баримтлах бодлого чиглэл, хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон салбарын шинэчлэлийн хүрээнд хийж эхлүүлсэн ажилтай биечлэн танилцлаа. Энэ үеэр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг иргэдийг аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэсэн олон улсын стандартад нийцсэн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгооны Эрүүл мэндийг дэмжих төвийг нээсэн бөгөөд Ерөнхий сайд энэ төвийн үйл ажиллагаатай мөн танилцлаа.

ЭМНЭЛГИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ДҮРС АРХИВЛАН ХАДГАЛАХ, СОЛИЛЦОХ “PACS” СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Шинэ коронавирусийн халдварын эрсдэлийн 12 дахь үнэлгээгээр дотоодод халдвар тархах магадлал өндөр гэж гарсан. Тиймээс хүний нөөц, лаборатори, эм эмнэлгийн хэрэгсэл зэрэг дөрвөн чиглэлд бэлэн байдлыг хангаж ажиллаж байна. Дотооддоо алдах эрсдэлийг багасгхын тулд оношилгооны лабораториудыг нэмж байгуулж байна.

Эмнэлгийн оношилгоо, эмчилгээний дүрс архивлан хадгалах, солилцох “PACS” системийг нэвтрүүлээд байна. Энэхүү систем нь Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хөвсгөл, Увс аймгийн нэгдсэн эмнэлгүүдийг нэгдсэн сүлжээнд холбох юм.

Үүний үр дүнд дүрс оношилгооны төхөөрөмжөөр авсан зургийг анхан шатны эмнэлгээс лавлагаа шатлалын эмнэлэгт өндөр хурдны сүлжээгээр дүрсний чанарыг алдагдалгүйгээр дамжуулан оношилгоо, эмчилгээнд ашиглах боломжтой болж байна. 

Энэхүү системийг хэрэглэснээр өвчтөн болон эмч хаана байхаас үл хамааран мэргэшисэн эмчийн хүрмээмж нэмэгдэх боломж бүрдэнэ.

Уг төсөл нь Дэлхийн банкны 1.8 сая долларын санхүүжилтээр хэрэгжиж байгаа бөгөөд төслийн 1.4 сая доллар нь дата центерийн тоног төхөөрөмж, үлдсэн 400 мянган доллар нь эмнэлгүүдэд суурилуулж байгаа тусгай зохицуулалтын компьютер юм.

Мөн КОВИД 19 халдварын тархалтыг удаашруулж, хязгаарлах, нийгмийн болон эрүүл мэндийн цаашдын яаралтай тусламж, үйлчилгээний бэлэн байдлын чадавх болон хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

2020 оноос хийж эхлүүлсэн ажлын тухайд нэгдүгээрт иргэдийг өвдөхөөс нь урьтаж урьдчилан сэргийлдэг, хүндрэхээс нь өмнө эрт илрүүлж эмчилдэг болгохоор нэгдсэн эмнэлэг болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт "Эрүүл мэндийн дэмжих төв" байгуулах тоног төхөөрөмжөөр хангах, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Мөн бүх шатны эмнэлэг, эмийн сан, эрүүл мэндийн салбар, иргэнийг холбосон цахим нэгдсэн сүлжээг бий болгохоор зорьж байна гэдгийг Эрүүл мэндийн сайд хэллээ.

Мянганы хөгжлийн зорилтыг биелүүлсэн 9 орны нэг нь Монгол Улс болсон нь эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн гавъяа гэдгийг Ерөнхий сайд уулзалтын үеэр хэлсэн юм.

Шинэ коронавирусийн халдварын эрсдэл өндөр байгаа энэ үед үзвэр үйлчилгээний газрыг нээж байгаа нь эрсдэл дагуулж буй тул эрүүл мэндийн салбарынхан анхаарлаа сулруулж болохгүй гэв.

Эх сурвалж: ЭМЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж